Нууц мэдээллийн уурхай

Дэлхийн хамгийн хойд, өмнөд цэгт орших БААРАНД баардахын тулд 37 мянган км аялжээ

Нийтэлсэн: 2018-03-30 12:41:24

ВВС-д нийтлэгдсэн энэ аялалыг баарчин монголчууд эерэг талаас нь ойлгож хүлээж авах биз ... Бен Кумбс (Ben Coombs) гэдэг 38 настай англи эр дэлхийн хамгийн хойд болон урд цэгт байрлах бааранд баардах ганцхан зорилгоор л найман сарын турш 24 орныг дамнан туулж 37 мянган км аялжээ.

Энэ аялалаа тэрээр “Баарнаас бааранд” (Pub2Pub) гэж нэрлэж дөч гаруй мянган км замыг “TVR Chimaera” машинаараа болон усан онгоцоор туулжээ.

Дэлхийн хамгийн хойд цэгт орших баарыг Шпицберген арлын Пирамид тосгонд байдгийг ядах юмгүй олж тогтоон аялалдаа гарчээ.


-Пирамид нь хойд туйлаас 1110 км-д оршин хүн суудаг суурин агаад ердөө ганцхан баартай-


-Пирамид суурин нь ердөө дөрөвхөн оршин суугчтай агаад тэд баарны дээд давхарт байрлах зочид буудалд амьдардаг-
Дэлхийн хамгийн хойд цэгт байрлах бааранд өдөржин шар айрагдсаны дараа тэрээр дэлхийн хамгийн өмнөд цэгт орших баарыг байлдан дагуулахаар шийджээ. Өмнөд туйл дахь судалгааны баазуудад баар байдаг ч тэр нь Бен мэтийн хэрмэл аялагчидад хаалттай бүс гэнэ. Ингээд жирийн баарчин орж болох хамгийн өмнөд цэгт орших баарыг хайсаар Галт газар арлын салбар болох Чилийн “Puerto Williams”-д байдгийг олж тогтоожээ. Энэ аралд хүрэхийн тулд Европыг хөндлөн гулд туулаад усан онгоцоор Нью-Йоркод очжээ. 

Нью-Йоркоос гар Калифорни мужийг хөндлөн гарч Мексикийн хилд очсон байна. Мексикээс эхлэн бүхий л Өмнөд Америкийг туулсаар Чилид иржээ.

Ингээд 2018 оны 2-р сарын 12-нд “Puerto Williams” дахь дэлхийн хамгийн өмнөд цэгт орших баарны хаалгыг татан орсон байна.

Энэ бааранд нутгийн брэнд виски, шар айргийг ууж баарджээ.


-Энэ баар нэлээд тохь муутай, архи шар айраг нь тиймхэн байсан ч миний аялалын эцсийн зорилго гэдгээрээ ирж баардсандаа баяртай байсан-
Энэ урт аялалын хугацаанд ердөө нэгхэн удаа буюу Никарагуад л машин нь эвдэрчээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших