Д.Жигжиднямаагийн хамаарал бүхий компаниудад шалгалт хийжээ
Нийтэлсэн: 2018-03-30 11:28:51
.jpg)
Энэ сарын 29-ны өдөр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хамаарал бүхий компаниудад Эрүүгийн Цагдаагийн Газраас үзлэг, шалгалт хийжээ. Тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч мөрдөн байцаагч нар түүний төрсөн дүү Ц.Жүгдэрнямыг шалгаж буйгаа үгүйсгэхгүй байна. Хонконгод бүртгэлтэй 'Фрейткоммодити консалтантс' ХХК 'Class trading limited' компани, "Скайпрофейшнл ложистикс" ХХК-иудыг ашиглан 7.5 сая ам.долларыг оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэжээ.
НУУЦ.мн
