Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг оргон зайлсан гэж үзэн, саатуулах санал хүргүүлжээ

Нийтэлсэн: 2018-03-30 02:15:44

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 17-ны өдөр Н.Учрал тэргүүтэй гишүүдийн хамт ХБНГУ-ыг зорьж, зургаа хоногийн албан томилолтын хугацаа нь дууссан ч эх орондоо ирээгүй байгаа юм. Гуравдугаар сарын 24-ний өдөр Д.Гантулгыг эх орондоо ирэнгүүт нь баривчлах тухай мэдээлэл гарч байсантай холбоотойгоор тэрээр Шерметьевогийн нисэх онгоцны буудалд үлдсэн гэх мэдээлэл байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Монголд байгаа, хилээр ерөөсөө гараагүй гэсэн мэдээлэл цацагдсан ч албаныхан үгүйсгэдэг. Түүнийг албан томилолтоор Герман явах үеэр АТГ-ынхан саатуулах гээд чадаагүй, үнэн хэрэгтээ АТГ-аас Д.Гантулгад яллах тогтоолыг нь танилцуулах гээд “аргаа барж” байгаа гэхэд хилсдэхгүй.

Эдүгээ УИХ-ын гишүүн Д.Гантулгад мөрдөн шалгалтын ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан гэсэн хэрэг нэмэгдэж буйг эх сурвалж хэлж байна. Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Амарсанаа хянаж буй бөгөөд хүчиндэх гэх хэргийг нь шалгаж буй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч н.Ууганбаяр, шинжээч нартай холбоотой хэргийг нь шалгаж буй Авлигатай тэмцэх газрын комиссар н.Тамир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Авлигатай тэмцэх газарт байрлан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй юм.

Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхлэх үеэр Д.Гантулга гишүүн эх орондоо ирэхээр төлөвлөж буй гэсэн мэдээлэл байна.Өнгөрсөн лхагва гаригт түүнд холбогдох хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн зөвлөлдөөд, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг саатуулах саналаа прокурорт гаргажээ. Прокурор энэ саналаа шүүхэд гаргаж, шүүгч саатуулах шийдвэр гаргавал УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нь нөлөөлөхгүй бололтой. МАН-ын хувьд Д.Гантулга гишүүнийг буцааж татахгүй бол байдал хэцүүдэх тул улс төрийн шийдвэр гаргаад буй мэдээллийг намынх нь гишүүн өгч байна. Үүнтэй холбоотойгоор бусад намуудад ч хөдөлгөөн орж, хэдхэн хоногийн өмнө Хэнтийн 42 дугаар тойрог дээр МАХН-ынхан очиж ажиллаад иржээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших