Ах руугаа залган “Би одоо хүн алсан хүнтэй ХАМТ явна, маш их айж байна” гэжээ
Нийтэлсэн: 2018-03-30 01:09:43
(6).jpg)
Өмнө нь хар тамхи хулгай, танхайн хэргээр дөрвөн удаа ял шийтгүүлж байсан “Өндөг” хочит Мөнхбат нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдаад 14-ний өдөр нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5- ... тоотод Г.Г -ийг 10 удаа заазуурдаж 10 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр хөнөөсөн. Тухайн үед түүнтэй хамт хохирогчоос гадна өмнө Хонхорын хориход хамт ял эдэлж байсан Н гэгч хамт байжээ. Тэд бараг 10 хоног архидан согтуурч эцэст нь маргалдан энэ аймшигт хэрэг гарчээ. Аллага үйлдэгдэх үед Н нь байшингийн гал тогооны өрөөнд байжээ. Г-г хөнөөгөөд тэд бүтээлгэнд цогцосыг нь боон хэрэгтний хар өнгийн “Бенз” маркийн 7...-2... УБВ улсын дугаартай машины арын тээшинд нь хийжээ. Н нь шалаар нэг цусыг арчиж цэвэрлэсэн байна. Өндөг нь хохирогчийн цогцосыг хашаандаа нүх ухаж булах төлөвлөгөөтэй байсан ч тэр хавиас нь хүрз жоотуу олдсонгүй. Ингээд тэр хоёр үргэлжлүүлэн архидаж цогцос машинд хэд хоножээ. Зуны халуунд цогцос амархан муудаж муудаж ялзарч машины ойр орчмоор өмхий үнэртэн ялаа шавж эхэлжээ. Өндөг нохой тэжээдэг байсан тул тэр хавийнхан нэг нохой нь үхчихэж хэмээн ярилцаж байсан гэдэг. Энэ үеэр тэрээр Н-ыг дарамтлан өөрөөсөө ер холдуулахгүй байсан гэнэ. Тэрээр утсаар ярих боломж гарсан даруйд таньдаг цагдаадаа хэлсэн ч итгээгүй аж. Мөн ахдаа хальт дуулгаж амжээ. Гэсэн ч дараа нь яаж ийгээд зугтан ах дээрээ очсон агаад ах нь цагдаад мэдэгдсэнээр хэрэгтнийг барьсан. Н нь болсон явдлын тухай “...намайг байшингийнх нь үүдний гал тогооны хэсэгт хоол хийж байхад Өндөг Зэсээ хоёр маргалдаад чанга чанга дуугараад эхэлсэн. Тэгэхээр нь би гарч яваад бие засчихаад гадаа тамхи татаад зогсож байгаад байшин дотор дуу нь намжихаар нь яваад ортол байшингийн яг голд нь Зэсээ ямар ч хувцасгүй цээж чармай шалдан дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Өндөг нэг гартаа заазуур нөгөө гартаа алх барьчихсан өвдөглөөд сууж байсан. Эргэн тойрон нэл цус болчихсон, Өндөг Зэсээгийн хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад нөгөө гартаа барьсан алхаараа мөн толгой руу нь ээлжлээд цохиод байсан. Би араас нь очоод тэврээд автал Өндөг алхаараа миний баруун хөлийн өвдөг рүү цохьсон. Холдоход “чамд хамаагүй бид хоёрын хоорондын асуудал” гээд заазуураараа хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад байсан. Би ийм зүйл анх харж байгаа болохоор цочролд орж хөдөлж чадахаа байсан. Зэсээгийн бие нь татагнаад болиоч ээ гуйж байна гээд сул дуугаар хэлэх нь сонсогдсон. Өндөг босоод чиний зүрхийг сугалж нохойд хаяж өгнө гээд дунд зэргийн урттай хар иштэй хутгаар Зэсээгийн цээжний гол хэсэг рүү дээрээс доошоо чиглэлтэй зүссэн ... би талийгаачийн хөлнөөс нь өргөөд Өндөг толгойноос нь өргөн бүтээлэг дээрээ тавиад цогцосыг боосон ... Өндөг одоо хоёулаа энд байж болохгүй, явъя гээд такси бариад шууд Хархорин руу явсан... Өндөгийг орц руу орсон хойгуур нь жолоочийн утсыг гуйж өмнө нь намайг шалгаж байсан эрүүгийн төлөөлөгч Д рүү залгаж болсон явдлыг хэлэхэд архи уучихсан юм уу гээд итгээгүй. Тэгэхээр нь ах руугаа залган “би хүн алчихсан хүн дагаад явж байна, маш их айж байна та хүрээд ирээч” гээд хэлж байтал Өндөг гараад ирсэнд утсаа салгаад жолоочид буцааж өгсөн. Өндөг мөнгөтэй болсон тул архи аваад гэрт нь очиж уусан. Маргааш нь үргэлжлүүлэн ууж хэд хоносон. Энэ хугацаанд Өндөгийн гал тогооны стенк болон шкаф зэргийг нь зарж уусан. Намайг миний хажуунаас огтхон ч холдож болохгүй шүү гэсэн тул би айгаад зугтааж чадаагүй. Ингээд нэлээд согтсон үед нь тамхи аваад ирье гэж зугтан бичилийн хойд талын гэр хороололд байдаг найз Буянаагийн эзэнгүй байшинд нь очиж хоносон. Өглөө нь хүний утсаар ах руугаа залгаж хэлсэн, ах таньдаг цагдаадаа хэлж би Өндөгийн гэрийг зааж өгсөн” гэжээ. Хэрэгтнийг 7-р сарын 24-нд хашаанаас нь барьжээ. Энэ үед цогцос бүрмөсөн илжирч муудсан байсан гэнэ. Шүүх хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноосон.
НУУЦ.мн

Ийм зэрлэг***уурчныг цаазаар авахуулахгүй насаар нь амьд байлгана гэдэг дэндүү шудрага бус Алах ял хэрэгтэй