Нууц мэдээллийн уурхай

Цонх хаасан барилгаас болж “Тэлмэн импекс”, “Хөхийн дуулга” компанийхан ЗОДОЛДЖЭЭ

Нийтэлсэн: 2018-03-30 00:16:45

Төр зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг  цэгцлэх журамлах чадваргүй болж байдал нэгэнт хяналтаас алдагджээ. Иймд иргэд ахуйн нэгжүүд маргаантай асуудлаа нударгаар шийдвэрлэдэг болсон байна. Үүний нэг жишээ болсон хэргийг саяхан шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөхийн дуулга" компаний байранд захирал  Б.Батбаатарыг нь хөрш нь болох “Тэлмэн импекс” компаний менежер М.Т зодож биед нь гэмтэл учруулжээ. Энэ хоёр компани баар зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг гэнэ. “Тэлмэн импекс” нь “Симба” гэдэг баартай агаад тус компаний зочид буудлын дөрвөн цонхыг хаагаад “Хөхийн дуулга”-ынхан өргөтгөл хийж эхэлжээ. Барилгын ажил эхлэх үед нь ирж шаардлага тавьж зогсоосон байна. Гэтэл маргаашнаас нь ахиад бариад гарчээ. Менежер ирж захиралтай нь уулзахад “миний хувийн өмч чамд хамаагүй” гэхээр нь Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын Жаргалсайхан гэдэг байцаагчийг дагуулж ирсэн гэнэ.  Байцаагч “Хөхийн дуулга”-ынхантай уулзаад акт өгсөн, барилгын ажлыг зогсоолоо гэжээ.  Гэтэл зогссонгүй. Өдөр нь амарч шөнө нь ажилласаар барилгаа цонхноос  нь дээшээ арван хэдэн үе өрчихсөн байсан гэнэ. Энэ тухай манаач нь байнга мэдээлж байжээ. Ингээд хүч хэрэглэхээр шийдэж өрсөн блокыг нь эвдэж  хөшиж байхад “Хөхийн дуулга”-ын захирал ирж зураг авч эхэлжээ. Ингээд захирал менежер хоёр муудалцаж багалзуурдалцан зодолджээ. Хохирогчийн мэдүүлснээр хоёр компани 1998 оноос хойш эвтэй найртай сайхан байсан гэнэ. Харин 2006 оноос менежер Т ирсэнээр дарамт шахалт иржээ. Эхлээд усыг нь хаадаг болсон гэнэ. “Ус нээчих, мөнгө өгье” гэхэд караокед нь орж дарамталж наргидаг тухай “Хөхийн дуулга”-ын захирал гомдолложээ. Ус сувагт очиж гомдол гаргахаар та нар хоорондоо ойлголц гэдэг гэнэ. 2007 оны 6-р сараас  өргөтгөлийн барилга барих зургаа гаргаж бичиг баримтаа бүрдүүлээд “Симба” Батаагийн ээжтэй нь уулзан ярьж тохиролцсон байсан ч менежер Т дарамталсаар байжээ. Өргөтгөл барих юм бол 7-10 сая төгрөг өг, эсвэл усыг чинь хаалаа гэдэг гэнэ.  Усгүй гэсэн ч өргөтгөлөө барьсаар байтал барилгаас нь “нөгөө хүн чинь ирээд орилж чарлаад байна” гэхээр нь очжээ. Болсон явдлын тухай хохирогч нь “...чамайг ална гээд хөөхөөр нь би зугтаахад багалзуурдаад авсан, дарж унан блоконд толгой мөргүүлсэн. Т асар их дарамттай хүн. Үүнээс хойш миний эд хөрөнгө биед хохирол учирвал Т-тэй холбоотой” гэжээ. Хэрвээ төрийн зохих байгууллагууд нь ажлаа хийж үүргээ биелүүлж байсан бол энэ мэт хэрэг гарахгүй байсан.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших