ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
.jpg)
Засгийн Газрын хуралдаанаар ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Р.Содхүү дарга саяхан ярилцлага өгөхдөө, "хүмүүс банкинд өдөржингөө дугаарлахдаа юм ярьдаггүй байж, Улсын бүртгэлийн газарт 3-4 цаг зогсохдоо олон юм ярьдаг. Ер нь төрийн бүртгэлийн байгууллага тодорхой хэмжээний хүнд сурталтай байх ёстой" хэмээн "сургаал айлдсан" нь ийнхүү чөлөөлөгдөх сэдэл болсон байх магадлалтай. Ямартай ч, иргэдэд "хүнд суртал" гаргахаа мэдэгдсэн түүнийг тэтгэврийн насанд хүрсэн гэж үндэслэсэн байна.
NUUTS.mn
