Аутисттай эр доромжлуулсаныхаа ХАРИУГ авахын тулд 2 жил хууль судлаад шүүхдэж ялжээ
Нийтэлсэн: 2018-03-29 02:52:19
Уйгагүй оролдлого, хичээл зүтгэл ямар үр дүнд хүргэж болдогийг Английн Аксбридж хотын 30 настай эр Кетан Аггарвал харуулсаныг Lad Bible-д мэдээлжээ. Тэр тусмаа аутист өвчтэй хүн бүхэн бүтэн фитнесс төвтэй шүүхдээд ялсан нь бүр ч шуугиан тарьсан байна. Хоёр жилийн өмнө тэрээр хотынхоо нэгэн фитнесс төвд хичээллэж байхдаа дасгалжуулагч багшийнхаа бүдүүлэг зан, хязгаарлагдал боломжтой хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг байдалтай нүүр тулжээ. Дасгалжуулагч багш нь бусад хичээллэгчдийн өмнө аутист өвчтэй Кетаныг бүр хоёр ч удаа “тэнэг”-ээр дуудан доромжилсон байна.
-Энэ тэнэг амьтанд дасгал яаж хийхийг зааж өгөөд ч нэмэр алга-
Кетан фитнесс төвийн захиргаанд гомдол гаргасан боловч огтхон ч хайхарсангүй. Гомдлыг нь авч хэлэлцээгүйд бухимдсан залуу тэр дороо номын санд сууж хууль журам судалж эхэлжээ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, хязгаарлагдмал боломжтой хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг хориглосон хуулийг нарийвчлан судалсан байна. Амралтын өдрүүдээр ч гэсэн номын сангаас авсан хууль эрхзүйн номнуудаа судалж интернэтээс татан авч үзэж байжээ. Мэргэжлийн эрх зүйч болохын тулд доод тал нь дөрвөн жил хэрэгтэй байдаг бол Кетан ердөө хоёр жилийн дотор л өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалах хууль зүйн мэдлэг болосролыг олж авсан байна. Үүний дараа тэрээр нөгөө фитнесс төвийг шүүхэд өгч зарга үүсгэжээ.
Кетан шүүх хуралд өмгөөлөгч авалгүйгээр бие даан оролцоод улмаар ялалт байгуулжээ. Шүүх фитнесс төвийг хязгаарлагдмал боломжтой хүнийг доромжилсон ажилтандаа арга хэмжээ аваагүй, асуудлыг дарагдуулсаны төлөө бичгээр уучлал гуйх, 1200 фунтын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргаснаас шүүх ажиллагааны зардал болох 190 фунтыг ч төлөхийг үүрэгджээ.
-Дасгалжуулагч намайг хоёр удаа усан тэнэгээр дуудсан. Оюун ухааны хязгаарлагдмал боломжтой хүнийг доромжлох нь тэргэнцэртэй хүнийг шоолж инээснээс ялгаагүй. Хэрвээ би үнэхээр тэнэг юм бол мэргэжлийн өмгөөлөгч хөлсөлсөн том фитнесс төвийг шүүхэд ялж чадах байсан уу ...Би өнгөрсөн хоёр жилд маш их хичээсэн-
Шүүх мөн тухайн фитнесс төвийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй тусгайлан ажиллах заавар аргачлал боловсруулж хэрэглэхийг үүрэгджээ.
NUUTS.mn