ХОМ : Сайд болоод “ЦУЛАЙСАН” гишүүд ...
.jpg)
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн гишүүдийн орлого сүүлийн хоёр жилийн дотор 24.4 дахин өсчээ. Тодруулбал, гэр бүлийн гишүүдийн орлого 2015 онд 37.8 сая төгрөг байсан бол 2016 онд 185 сая, 2017 онд 923 сая төгрөг болон огцом өсчээ. Энэ бас л сонирхолтой өсөлт.

Үүнээс гадна ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2016 онд Худалдаа хөгжлийн банкинд 668 сая төгрөгийн зээлтэй байсан. Харин 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдсанаар ямар нэг зээлгүй болсноос харвал Б.Батзориг сайд нэг жилийн хугацаанд 668 сая төгрөгийн зээлээ төлж барагдуулсан байна. Түүний 2017 оны орлого 22 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 320 сая төгрөг байжээ. Харин 668 сая төгрөгийн зээлээ хэрхэн төлсөн нь сонирхолтой.
НУУЦ.мн
