Нууц мэдээллийн уурхай

Унтаж буй 14-тэй охины дотоожийг 50-тай эр ТАЙЛАХ үед азаар эгч нь сэржээ

Нийтэлсэн: 2018-03-29 01:06:19

Энэ явдал Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р багийн “Дан байр” гэдэгт болжээ. Хэргийг үйлдсэн этгээд нь 50 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй  Ховог овогт Г. С гэгч байжээ. Түүний найз нь хэрэг гарсан айлын эзний ах гэнэ. Хоёр найз нэлээд согтуу, шөнийн 02 цагийн үед хашааг нь даван орж иржээ. Гэрийн эзэгтэй нөхрийнхөө ах болон найзад нь хоол цай хийж өгөөд “байшингаас гараад хойд талын хаалгаар ордог ажлын өрөөнд орж унтаарай” гэжээ.  Өрөөнд орсон хойно нь спортоор хичээллэдэг 14- настай охин нь хөнжил гудас оруулж өгөхөд Г. С нь үүдэнд хоргоон бэлхүүсээр тэврэх гэсэнд охин “наад балиар гараа аваач” гэж уурласанд авга ах нь “яагаад байгаа юм бэ, зүгээр байгаач” хэмээн найзыгаа болиулжээ. Охин эгч болон эгчийнхээ гурван хүүхдийн хамт өөр өрөөнд угтаж байжээ. Хэрэг явдал өглөөний 05 цагийн үед болжээ. Охины эгчийн мэдүүлснээр “... гэнэт сэрээд хартал Г ахтай хамт ирсэн танихгүй ах  дүү охины дээр гарчихсан, өмднийхөө тэлээг тайлж өмдөө хагас доошлуулсан байдалтай байхыг хараад би  “хүүе та чинь яаж байна, бага насны охин хүчиндэх гээ юу, наад орон дээрээсээ буу” гэж хэлсэн...Би сэрээгүй бол тэр танихгүй ах дүүг хүчиндэх байсан...” гэжээ. Өдөр нь бэлтгэлээ хийгээд ядарсандаа нам унтаж байсан охин ч эгчийнхээ хашгирах чимээнээр сэржээ. Тэрээр “... чиний дээрээс энэ хүн бууж байна гэж хэлэхэд нь харсан чинь Г  ахтай ирсэн ах миний орон дээр сууж байсан. Миний дотоож өвдөгний дээд хэсэг хүртэл тайлагдсан байхаар нь дотоожоо татаад тэр ахыг хөлөөрөө тийрч орон дээрээс босгоход ямар нэгэн зүйл ярилгүй гараад явсан.., эгч хэлэхдээ унтаж байгаад сэрсэн чинь тэр ах чиний дээр гарчихсан байсан. Тэгээд би та насанд хүрээгүй хүүхэд хүчиндэх гээ юу гэж хэлсэн чинь чиний дээрээс буусан гэж хэлсэн ...” гэжээ. Тэр дор нь цагдаа дуудаж гаж донтыг баривчлуулжээ. Эхэндээ ердөө ус уух гэж явсан юм хэмээн эсэргүүцсэн боловч сүүлдээ хэргээ хүлээж “...үүрээр даараад сэрсэн, бие  засах гээд гарсан ... орон дээр нэг охин унтаж байхаар нь дотоожийг нь гуя хүртэл нь доошлуулаад өөрийнхөө өмдний тэлээг тайлж байтал хажуу талд нь унтаж байсан эгч нь сэрж намайг хараад “хөөе та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн...тэр охин ч сэрсэн, тэгээд л би больсон ...архи уусны гайгаар ийм зүйл болчихсон...” гэжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 2
  1. mmm /98.207.71.77/ 2018-03-29 19:36:00

    Arhia gej

  2. mmm /98.207.71.77/ 2018-03-29 19:36:01

    Arhia gej

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших