Нууц мэдээллийн уурхай

Хүчиндэгч залуугийн эгчийг хохирогчийн дүүгээр хүчирхийлүүлж ХҮЧИНГИЙН хэргийг хаажээ

Нийтэлсэн: 2018-03-28 07:14:27

Пакистанд ер бусын хэлбэрээр хоёр овгийн дунд дэгдсэн хүчингийн хэргийн маргааныг шийдсэн тухай Тhe Daily Express –д мэдээлжээ. Тус улсын Пинжаб мужийн Пир-Махал хотод энэ сарын 20-нд нэгэн залуу өөр овгийн бүсгүйг хүчирхийлжээ. Ийнхүү хоёр овгийн хооронд  дайны гал дэгдэж цусан өшөө авахад хүргэсэн байна. Лалын талион буюу амийг амиар, цусыг цусаар хэмээх цусан өшөөний бичигдээгүй хууль энэ мужид одоо ч хүчтэй хэвээрээ байдаг. Дайсагнал дэгдсэний дараа хүчирхийлэгч залуугийн овгийнхон зуучлагчаар дамжуулан хүчиндүүлсэн бүсгүйн овгийн ахмадуудаас уучлал гуйж эвлэрэхийг хүсжээ. Харин бүсгүйн овог ганцхан нөхцлөөр буюу хүчирхийлэгч залуугийн эгчийг хүчиндүүлсэн бүсгүйн дүүд эзэмдүүлсэн тохиолдолд л эвлэрнэ гэжээ. Энэ нөхцлийг зөвшөөрсөн агаад овгийнхон нь залуугийн  эгчийг хүчээр нөгөө овгийнхонд өгч хохирогчийн дүүгээр хүчирхийлүүлжээ. Үүний дараа хоёр овог эвлэрсэн байна.Болсон явдал хот даяар шуугиан дэгдээжээ. Цагдаагийн газар дараалсан хүчингийн хэргээр хоёр овгийн нийт 12 хүнийг баривчлаад байна. Тэдний дөрөв нь эмэгтэй гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. coogii /203.91.115.41/ 2018-03-29 05:06:29

    Tamr tenegvvg be

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших