Ж.Энхбаярын орлого 2,5 ТЭРБУМААР буурч 2,4 тэрбум болжээ
.jpg)
Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд өнөөдөр зарлалаа. Уншигч та бүхэнд УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийн цувралаар танилцуулж байна.
-Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хадгаламжиндаа 597 сая 44 мянган төгрөгтэй. Түүний өнгөрсөн 2017 оны орлого 67 сая 660 мянган төгрөг байсан байна
-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хадгаламжиндаа 1 тэрбум 756 сая 362 мянган төгрөгтэй. Түүний хадгаламжийн үлдэгдэл сүүлийн 4 жил огт өөрчлөгдөөгүй тогтмол байгаа юм. Мөн түүнлчэн хувьдаа хоёр орон сууц бүртгэлтэй, Harley Davidson,Harley Davidson- 1,Lexus,570- 1,Mercedes Benz,ML320- 1 гэсэн автомашинтай байна.
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хамгийн хөрөнгөтэй гишүүдийн нэг билээ. Түүний 2017 оны орлого хоёр тэрбум, 400 сая төгрөг. Гэхдээ энэ нь өмнөх жилийн орлогоосоо даруй хоёр дахин буурсан үзүүлэлт буюу хоёр тэрбум, 500 сая төгрөгөөр буурчээ. Гэхдээ Ж.Энхбаяр гишүүн чинээлэг хөрөнгөтэй гишүүдийн тоонд орсоор байна. Мөн түүний хадгаламжийн данс дөрвөн тэрбум 700 сая гаруй төгрөгтэй.
-Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн орлого 2017 онд 147 сая төгрөгөөр буурч 23 сая төгрөгийн орлоготой болжээ. Түүний хадгаламжийн үлдэгдэл 51500 төгрөг байгаа юм. Харин түүний нэр Toyota Venza гэсэн нэг автомашин бүртгэлтэй байна.
НУУЦ.мн
