Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “АМЬД” харилцаа үгүй болжээ

Нийтэлсэн: 2018-03-27 07:38:34

Энэ нь Засгийн газрын кабинетын зарчим алдагдаж байгаагийн нэг шинж юм. Амьд ажил хэрэгч, нүүр тулсан байдлаар өрнөх учиртай Засгийн газрын хурал зөвлөгөөний учир утга алдагдаж үл ойлголцсон, үл итгэсэн, түншсэн тандсан байдалтай явагддаг болсон байна. Харин үүний оронд Ерөнхий сайд болон сайд нар нь цахим сүлжээ хэвлэлээр бие биентэйгээ харьцдаг болсон. Үүний  ойрмогхоны нэг жишээ нь У.Хүрэлсүх  сайд Н.Цэрэнбатыг цахим сүлжээгээр загнасан явдал юм. Тэгвэл бас нэг сайд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ”-ийн захирлыг солиход минь Ерөнхий сайд нөлөөлөхгүй” гэж хэвлэлээр мэдэгдэв.  Ингэж хэвлэлээр дамжуулсан нь ч бүр гайхал төрүүлэм. Эхний хувилбараар сайд төрийн өмчит компаний захирлаа өөрөө толгой мэдэж томилох хүсэлтэйгээ Ерөнхий сайдынхаа нүүр лүү харж байгаад хэлж чадахгүй, харин хэвлэлээр дамжуулан дуулгаж “зөвшөөрөл” хүсэж байгаа гэмээр ... Эсвэл “МИАТ”-ын ерөнхий захирлын томилгоонд Ерөнхий сайд болон өөр бусад бүлэглэлүүд оролцвол дэмий шүү хэмээн айлгаж мэт ... У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулахдаа “номхон тэмээ ноолоход амар” гэдэг үгийг дагасан. ЗГХЭГ-ын даргаас эхлээд л олон жил гарых нь дор явсан чих зөөлөнтөй хүмүүсыг сонгож сайд болгосон. Ийм ч учраас сайд нар нь бие даан томилгоо хийхээс айж хэвлэлээр дамжуулан дуулгаж байгаа нь энэ бололтой. Ярилцлагаас үзэхэд Ж.Бат-Эрдэнэ “МИАТ”-ынханд нэлээд хатуурхах нь гэдэг “одоогийн удирдлага улстөржиж байна”, ажилтнууд нь дунджаар гурван сая төгрөгийн цалин авч байна. Хэн нэгэн дарга, сайдын 'шахааны хүн' ажилладаг гэдэг зүй бус байдлаас бүрэн салаагүй нь харагдаж байна” гэх мэт үгнээс нь тодорхой харагдлаа.  Харин Ж.Бат-Эрдэнэ сайдын яамандаа очоод ганц зөв хийсэн ажил нь дэд сайд Б.Цогтгэрэлийг байх ёстой байранд нь тавьсан явдал юм. Үүнийгээ ч “дэд сайд бол миний хэлсэн үг, хэрэгжүүлэхээр тодорхойлсон бодлогын араас дандаа хөөж гүйцэтгэлийг хангах  үүрэгтэй хүн” гэснээр харагдав. Харин өмнөх сайдын үед Шилэн Цогоо нь өөрийнхөө тодорхойлсон бодлогийн араас явж сайдынхаа өмнө алхалдаг, сайдынхаа өмнөө ярьдаг байсан. Одоо ч тэр цагаа санан санаа алдан суугаа байх даа ...

 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших