Нууц мэдээллийн уурхай

Х.Нямбаатар: Хүүхэдтэй холбоотой дансны мэдээллийг ил болгож болохгүй тул прокурорд өгнө

Нийтэлсэн: 2018-03-27 06:37:31

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2018 оны гуравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банканд барьцаалж зээл авсан эсэх асуудлаар Монгол Улсын Засгийн газарт асуут тавьсан. Бусдад бид төлбөр төлөх ёстой юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар. Тухайн үед бид хариултаа аваад хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэсэн. Үүнтэй холбоотой баримтуудтай танилцаж байх явцад бидэнд олон мэдээ мэдээлэл олдсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч байна, төр дандаа хохирлыг нь хүлээж байна, цаашлаад шүүх хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гаргаж байна гэдэг асуудлыг олон нийтийн зүгээс хүчтэй тавьсан.

Энэ цаг үед бидний хэсэг гишүүд хамтдаа МАН-ын дэргэдэх  Шинэ дэвшилтэт холбоо байгуулсан. 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр миний бие орохдоо шүүх засаглал ялзраад байна гэдэг асуудал ярьсан. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхээс маш их эмзэглэж, надад хаягласан албан бичгүүд хүргүүлсэн. Улмаар шүүгчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг сайтдаа байршуулсан. Ингэхэд гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нарын маань дийлэнхийнх нь хөрөнгө орлого тэрбумаас давсан харагдсан. Өөрөөр хэлбэл нэг жилд авах цалин болох 36 сая төгрөгөө хуримтлуулаад ч, юу ч идэхгүй, юу ч өмсөхгүй байж  л энэ их хөрөнгө мөнгө цуглуулахуйц дүн байсан.Өнөөдөр би Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу хүргүүлэхээр хэвлэлийн бага хурал хийж байна. Намайг ярилцлагад дурдсан гэмт хэргийн шинжтэй мэдээллээ ил болго. Тэгэхгүй бол биднээс уучлалт гуй гэсэн. Би хариуд нь үгүй гэдгээ хэлсэн. Миний ярьсан зүйлээс хамгийн их онцолж байгаа зүйл нь таван настай хүүхдийн дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая долларын хадгаламжтай тэр шүүгчийг нэрлэж өгөөч гэх асуудал тавьсан. Өнөөдөр бид Улсын ерөнхий прокурорт мэдээлэл хүргүүлэх гэж байна. Бага насны хүүхэдтэй холбоотой нэр ус, дансны дугаарыг бид ил болгож болохгүй. Битүүмжилсэн дугтуйнд хийгээд УЕП-т хүргүүлнэ. Яагаад гэвэл манай улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон. Миний ярьсан таван настай хүүхэд 2013 онд таван настай байсан. Одоо 2018 онд арван настай болсон. Хүүхэд гэм буруугийн тухай, дансанд нь байгаа мөнгөний талаар  мэдэхгүй байгаа гэж бид ойлгож байгаа. Харин өвөө нь тэр хүүхдийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны дугаар, өвөөгийнх нь нэр усыг УЕП өөрсдөө албаныхаа шугамаар шалгах үүрэгтэй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд ашиг сонирхлын зөрчил бүхий мэдээллүүдийг шалгах үүрэг нь УЕП болон АТГ-т хадгалагдаж байгаа.

Хоёрдугаарт би ярилцлагадаа анхан шатны шүүхэд 50 мянган доллар, давж заалдах шатны шүүхэд 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авлигын асуудал яригддаг гэж хэлсэн. Энэ асуудлыг гадуур нийтээрээ ярьж байгаа зүйл. Гүүглээр ороод үзэхэд бүх мэдээллүүд нь байгаа. Бид 2010-2012 оны хооронд Ашигт малтмалын ерөнхий газраас хүчингүй болгосон лицензийг хууль бус эвлэрэл болон хууль бус шийдвэрээр эргүүлж сэргээх шийдвэр гаргасан шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг тайлж өгөөч гэж хүсч байна. Нэр бүхий 22 шүүгч байгаа. Нэрийг нь дурдахгүй, лицензийнх нь дугаар, компанийнх нь нэр устай жагсаагаад бичсэн байгаа. Мөн үүнээс хойших буюу 2018 он хүртэлх лицензтэй холбоотой хууль бусаар сэргээсэн шийдвэрүүд гаргасан шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийг хөдөлгөөнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг УЕП-т гаргаж байна гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших