Нууц мэдээллийн уурхай

Солонгосоос ирсэн найзаа хүчингийн хэрэгт “УНАГААД” 5,5 сая төгрөгийг нь залилж авчээ

Нийтэлсэн: 2018-03-27 01:40:30

Энэ хэргийг үйлдсэн Эрдэнэтийн Б.Мөнх-...гэдэг залуу уг нь намчин болж МАН эсвэл АН-д орсон бол улстөрийн явууллага, хорыг мэргэжлийн өндөр түвшинд хийх байсан. Ямар ч байсан Дарваан хар зэргээс л мундаг хийнэ дээ ... Даанч их “авьяасаа” буруу зүйлд зараад баларчээ. Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зүүн дэнжийн 2-р гудамжны ... тоотод суудаг агаад хуулийн хэллэгээр иргэн “...Т.Төр...-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж айлган сүрдүүлж, 5500000 төгрөгийг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авч залилсан, мөн 16 насанд хүрээгүй М.А-г татан оролцуулсан ...” гэмт хэрэг үйлдсэн. Аугаа зохион байгуулагч нь энэ хэргээ үйлдэхийн тулд  дүүгийнхээ найз охинд зааж сургаж хотод авчирч буудалд байрлуулж харин Солонгосоос ирсэн найзаа сайн архидуулсан байна. Найз нь бүр дунд сургууль хамт төгссөн атал сэтгэл нь эмзэглээгүй байна. Энэ хэрэгт холбогдсон буюу найзых нь өвөрт орсон охиноос Мөөжиг ах  нь хэдэн настайг асуугаад насанд хүрээгүй гэхэд чамаар хийлгэх ажил байна гэжээ. Дараа нь “ажил эхлэхээр залгъя гэрийхэндээ гэртээ хоёр, гурван хоног хонохгүй шүү гэж хэлээд бэлдэж байгаарай” гэж зааварлажээ. Гурав хоногийн дараа машинтайгаа ирж аваад Улаанбаатар хот явжээ. Хотод ирээд “Сувдан сондор” хотхоны ард байрлах “Сандей” пабад оруулаад 10 мянган төгрөг өгч юм захиалаад сууж бай, би нөгөө найзаа дагуулаад ирье гэжээ. Нөгөө найз 10 жил хамт төгссөн Төр ... нь байжээ.  Дунд сургуулийн хоёр найз 0.75 литрийн лонх архи ууж дуусах үед Мөөжиг хажуугийн ширээнд сууж буй охиныг “анзаарч” урин найзтайгаа танилцуулжээ. Тэр гурав ахин нэг лонх архи уугаад найз нь тасарчээ. Өглөө сэрэхэд нэгэн зочид буудалд өчигдрийн охинтой хамт хэвтэж байжээ. Тэр нь Сансарын ШТС-ын хажуу дахь хоёр давхар “Молор” гэдэг буудал аж.  Мөөжигийн аз болж найз нь сэрэнгүүтээ охиныг оролдсон байна. Гэхдээ илж таалахаас хэтрээгүй агаад охин заавар ёсоор дургүйцжээ. Найзыгаа жорлон орох үед Мөөжиг “чи утсаараа ээж аавтайгаа ярьж байгаа юм шиг мөн цагдаад намайг хүчиндсэн гэх мэтээр хэлээд дуудлага өгч байгаа юм шиг утсаар ярьж байгаад гар” гэж шинэ зааварчлага өгчээ. Охин зааврын дагуу хүчиндүүлсэн мэтээр ахтайгаа ярьж бүр уйлж жүжиглээд гарахад найз нь согтуудаа хүчирхийлсэн байж магадгүй гэж айжээ. Ингээд Мөөжигийн ажил эхэлжээ.  Хохирогч найз нь болсон явдлын тухай “...Мөөжигийн утас дуугараад Баянзүрхийн цагдаагийн 2-р дугаар хэсгээс Болдбаатар гэдэг нэртэй байцаагч өргөдөл ирсэн байна гээд залгаж байна гэж надад хэлсэн. Би айгаад шүүхийн хажууд байрлах өмгөөлөгчөөс үнэгүй хууль зүйн зөвөлгөө авахад хүчингийн хэрэг бол ял авна гэхээр нь бүр айсан. Мөөжиг надад цагдаагийн хэлтэс Сансарын тунель дээр байдаг, би уулзаад ирье, чамайг очвол шууд хорино гэхээр нь би айгаад үлдсэн.

...30 минутын дараа ирээд байцаагчтай уулзлаа,  чамайг хүчиндсэн гээд өргөдөл ирсэн байна гэсэн. Миний дэргэд Мөөжиг тэр охинтой утсаар яриад 15 сая төгрөг нэхэмжилж байна гэхэд би ийм их мөнгө нэхдэг юмуу гэсэнд тэгвэл ял авна даа гэсэн. Ингээд Мөөжиг нөгөө охинтой ахин ярьж 10 сая төгрөгийг хоёр хувааж өгөхөөр тохироод хэрвээ өгвөл өргөдлөө авахаар болсон. Мөөжиг заавал өөрийн дансанд хийлгээд тэр охинд өгнө гэсэн. Тэгээд бид салаад би гэртээ харьсан. Маш их айсан. Орой нь 21 цаг 18 минутад нууцалсан дугаараас залгаад Болдбаатар байцаагч байна, утсаа унтраахгүй шүү, маргааш дуудахаар ирээрэй гэхээр нь өглөө банк онгойход Мөөжигийн данс руу 5,5 сая төгрөг шууд хийсэн. Дараа нь гэртээ ирээд ээждээ болсон явдлыг хэлсэн. Ээж намайг дагуулаад Сансарын тунель дээр ирэхэд тэнд цагдаагийн хэлтэс байгаагүй, ээж Мөөжиг рүү залгахад танай хүүхэд чинь хүчин хийсэн ялтан гэж хэл амаар доромжилсонд цагдаад хандсан” гэжээ.  Харин ажиллагаанд оролцсон охин “.... Мөөжиг ах найзаасаа 2 сая төгрөг авсан гээд надад 500 мянгыг өгсөн. Дараа нь уулзаад  баталгаа гаргах нь гэсэн толгойтой  бичигт 7 сая төгрөг авсан, гомдол саналгүй гэж бичүүлээд гарын үсэг  зуруулсан. Хэсэг хугацааны дараа залгаад Баянзүрх дүүргийн цагдаа дээр ирж мэдүүлэг өг гэхээр нь өөрийн хуурай эгчийн хамт Улаанбаатар хотод очсон. Мөөжиг ах хуурай эгч Чээмкад чи цагдаад хадам эгч нь байна, манай дүүг тэр залуу хүчиндсэн гэж хэлээрэй гээд 200 мянган төгрөг өгсөн. Эгч цагдаад гомдолтой байна гэж хэлээд тэр бид оройдоо Эрдэнэт буцсан. Нэлээд удсаны дараа Мөөжиг ах залгаад хотоос цагдаа нар ирчихсэн чи бид хоёрыг хайгаад байна, хэрвээ байцаалт өгөх юм бол би хүчиндүүлсэн, тэр хүн нэхээгүй байхад өөрөө мөнгө өгсөн, өгсөн мөнгийг нь үрчихсэн гэж хэлээрэй гэсэн. Би айгаад хичээл тарангуут найзындаа очоод утсаа унтраасан ...” гэжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 8
  1. Eleven /182.160.6.26/ 2018-03-28 01:42:31

    Еооооо ямар аймар юм бэ.Солонгос кино их үзэхээр ийм л болж байгаамдаа....Еостой кино2 ахахахахахахаха.

  2. Enhbayr /27.123.212.143/ 2018-03-28 04:42:37

    Odoonii d***ii huuhenuud mongo olj bv*** huniig gutgej doromjilj oorsdoo baran suuj arhi uuj***d*** orj esvel gishuun gantulga hulhigdag huuhen bna boddoo ymar huuhen geheer eregtei huniig gertee honuuldag ogloo gereesee gargach yvuulaad tiim baisan yum bol oroi ni tsagdaa oldohgui bsan yumuu utas bhgui baisan yumuu hudlaa yrinaa

  3. Иргэн /172.58.140.114/ 2018-03-28 17:57:37

    Юун хүүхнийг муулаад бна юм. Найз гэдэг эр хүн л харин хүний адаг бгаа биз дээ. Ийм юм зохион байгуулж бдаг. Одоо хшн чанараа гээсэн араатнууд олон болж дээ

  4. онигоо /202.179.26.85/ 2018-03-28 21:51:11

    мөнгөний төлөө өвөрт нь ороод хэвтэж л байдаг юун дүүрчихсэн тэнэг охин гэхээрээ ийм байдаг байна аа кк нөхөд заримдаа ноход болдог юм даа гээд дуу аялаад***хаад марш

  5. Naran /86.83.99.222/ 2018-03-29 07:00:02

    Jasan myyxai vm be nobsh be.xvn gvtgene 5tog bolj ter xvvxen ch gesen iim xvmvvsiin vil xereg xezee ch bvtexgvi v

  6. 나 입니다 /116.126.9.209/ 2018-03-30 01:11:50

    Naiz gedeg ug aimar bga biz naiz gej yu we erdol huuramch nuur hud***ch amnud bhgui yu odo tsagt naiz gej baragl bhgui bolsondo sn ywb*** urul dewsej arar ni orsodoch muu ywb*** orowdson tsarailj doromjilj ywdahl naizud ih bolson bh mini bodlor ugin sangas naiz gedeg ugig haschihmar ...

  7. зочин /27.123.212.136/ 2018-03-31 00:20:43

    Мөнгөний үнэрээр ангийн андаа муухай хийжээ.

  8. sologis /27.123.214.113/ 2018-04-09 11:30:33

    odooni tsag iim boljee z***uuchudaa ter ohin tsagdaa bugd buleg hereglde bugd yltai l hereg bn iim m***nuud zondoo bga oir dotnii humuusee gadaad ybahaar bur uhej bga im shug ataathaj abtamaar mongiig urjuulj ybdag humuusees bolgoomjilj ybaarai z***uusaa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших