“Зүмбэр Орд” компаний ЗӨВЛӨХ инженер хэмжилт хийсэн материалыг хуурамчаар бүрдүүлж шүүхэд өгчээ
Нийтэлсэн: 2018-03-27 00:24:05
.jpg)
Барилгын компаниудын орон сууцны барилгын м2-ын луйвар сүүлдээ бүр улаан цагаандаа гарчээ. Барилгын “Зүмбэр Орд” компаний барьсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хорооллын 85б байрны нийт 10 гаруй тоотод орсон иргэдийн авсан байрны талбай хэмжээ орон сууц худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс дутуу байгаа тухай гомдол өдгөө 4-дэх жилдээ үргэлжилж байна. Ийнхүү удаж байгаа шалтгаан нь тус компаний инженер, Монгол улсын зөвлөх инженер Н.Ц шүүхэд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөнтэй холбоотой аж. Байрны талбай хэмжээ дутуу гэх гомдол гарахад хохирсон иргэд өөрсдөө хэмжилт хийлгэж мөн Орон сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ажилтнууд ирж давхар хэмжилт хийн м2 илт дутуу байгааг тогтоожээ. Мэдээж дээрхи хэмжилтийг “Сүмбэр Орд”-ынхон зөвшөөрөөгүй агаад “Актас” –ын захирал Касиран гэх эмэгтэйг авчирч өөрсдөө харж байгаад дахин хэмжилт хийлгүүлжээ. Хэмжилт хийсэн компанийхан .... тоот дөрвөн байранд хэмжилт хийж орон сууцан доторх сууцны талбайг тодорхойлж тус бүрт нь 3 хуудас 6 ширхэг хэмжилтийн зураг, орон сууцны талбайн хэмжилт хийсэн материалыг бэлдэж хуудас бүрийг тамгалаад “Зүмбэр-Орд”-ын инженер Ц-д хүлээлгэн өгчээ. Удалгүй шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар “Зүмбэр Орд”-ынхон буруугүй, гэрээнд заасан талбай хэмжээтэй байрыг л өгсөн болж таарчээ. Ингээд иргэд хохироогүй болж таарсан тул эргээд “Актас” компанид ирж гомдол гаргасан байна. Хэмжилт хийсэн компанийхан “Зүмбэр Орд”-ын шүүхэд гаргаж өгсөн материалыг шалгаж үзэхэд өөрсдийх нь тамга тэмдгийг л ашиглаад өрөөний талбайн тооцоо, тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болох нь мэдэгджээ. Ийнхүү бөөн хэрэг дэгджээ. Энэхүү шүүхийг хуурч иргэдийг бүрмөсөн хохироох гэсэн үйлдлийг нас тогтсон, төрдөө хийсэн бүтээснээ үнэлүүлсэн, салбартаа нэр хүндтэй Монгол улсын зөвлөх инженер үйлдсэн нь гайхалтай. Тэрээр “...Актас" ХХК-ийн энэ хэмжилтээр байрны мкв нь миний анх бодсоноос зөрүүтэй гарсан тул хийсэн зургийг нь ашиглаад орон сууцны доторх хамар хана, өрөө тусгаарлах хамар хана, 00-н өрөөний дулаалга, гадна ханын дулаалга, салхивчний яндан, баганы булан тохой зэрэг орон сууцанд байгаа талбайнуудыг зурган дээрээс тооцож бодсон. Дараа нь "Актас ХХК-ийн гаргаж өгсөн тодорхойлолтон дээр цагаан цаас тавьж канондож хуулбарлаад, дээр нь өөрийн бодсон тооцоогоо оруулөан дахин хэвлэж гаргаад шүүхэд өгсөн ...” гэжээ. Зөвлөх инженерийн энэ хууль бус үйлдэлд хуурамч баримт дээр нь мэдэлгүй гарын үсэг зурсан “Зүмбэр Орд”-ын өөр нэг инженер хэлмэгдэх шахсан байна.
NUUTS.mn
