Нууц мэдээллийн уурхай

Өвчтэй хүүхдээ асардаг ажилтныхаа АЖЛЫГ хамт олон нь 2 жил хувааж хийжээ

Нийтэлсэн: 2018-03-26 13:47:23

Oberhessische Presse –д мэдээлснээр Германы Марбург хотын барилгын материалын үйлдвэрийн ажилчин 30 настай Андреас Граф эхнэрээ нас барсаны дараа өрх толгойлсон эцэг болжээ. Гэтэл түүний зовлон дуусаагүй байсан аж. 2016 онд гурван настай хүү Юлиус нь тархины хорт хавдартай болох нь илэрчээ.

Өвчин хэдий хүнд ч цагийг нь олж илрүүлэн эмчилгээнд оржээ. Гэхдээ олон сар үргэлжилэх курс эмчилгээг хийлгэж хүүгээ асрахын тулд арга буюу ажлаасаа гарах болжээ.  Ажлаасаа гарсанаар эмчилгээний төлбөрд хүндрэл гарах нь ойлгомжтой байв. Андреасын энэ байдлын тухай үйлдвэрийн нэгэн удирдах ажилтан хамт олондоо мэдэгдэж туслахыг уриалжээ. Үүний хариуд үйлдвэрийн 650 ажилтан бүгд туслахаар болж нэгэн шийдвэр гаргажээ.

Хамт олон нь Андреасын ажлыг хуваан авч ээлжилэн хийхээр болжээ. Ээлж авсан ажилтнууд нь илүү цагаар ажиллаж болсон байна. Мөн хүүхдийн эмчилгээг бүрэн дуустал ажлыг  нь өмнөөс нь хийж хүнд байдалд орсон нөхрөө санхүүгийн асуудлаас хамгаалахаар шийджээ. Ийнхүү энэ оны 2-р сар хүртэл хамт олон олон нь Андреасын ажлыг хийж цалингийг нь бүрэн шилжүүлж иржээ. Хоёр жилийн хугацаанд тэд хүүгээ асарч байгаа нөхрийнхээ 3260 цаг бую 400 өдрийн ажлыг хувааж хийсэн байна.

Өнгөрсөн 2-р сард таван нас хүрсэн хүүгийх нь эмчилгээ бүрэн дуусаж эдгэрэх шатандаа оржээ. Хүү нь одоо цэцэрлэгт бие даан явж чадах болсон тул Андреас ажилдаа эргэн орж хамт олондоо талархсанаа илэрхийлсэн байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших