“Өрөөнд ирсэн хүн бүртэй секс хийнэ” гэж ЦАХИМААР цацсанд 2 цагийн дотор 3000 эрэгтэй цуглажээ
Daily Mail –д мэдээлснээр 19 настай Йе Моуйи гэдэг блогер бүсгүй Хятадын цахим ертөнцөд тийм ч нэртэй нэгэн байгаагүй бол өдгөө хамгийн алдартай цахим одын нэг болоод байна. Өнгөрсөн сарын эхээр Шанхайн энэ бүсгүй өмнө зүгийн далайн эргийн амралт зугаалгын Санью хотын «Double Tree» зочид буудлын 6316 тоот өрөөнд буужээ. Ирсэнийхээ дараа зүггүйтэхээр шийдэн WeChat –д “өрөөнд ирсэн хүн бүхэнтэй загас наадуулна” хэмээн бичээд зочид буудлын нэр, өрөөнийхээ дугаарыг хэлсэн пост оруулжээ.
Бүсгүйг оруулсан пост тэр дороо гэрлийн хурдаар тарж галт бөмбөг дэлбэрсэн мэт шуугианыг цахимд дэгдээсэн байна. Тэр даруй л «Double Tree» зочид буудал руу тал бүрээс эрчүүд иж шавж гарчээ. Буудлын хүлээн авахын утас 6316 тоот өрөөнд буусан зочны тухай асуусан дуудлагад дарагджээ. Зочид буудлаар дүүрсэн эрчүүд буудлын хэвийн ажилд саад болж эхэлсэн байна. Буудалд ирж байгаа зарим залуус цахимаар лайв хийж гарчээ.
Өрөөнийх нь хаалгыг тасралтгүй цохиж гарсанд бүсгүй ч өөрөө айж эмээж зүгээр тоглосон юм гэсэн залруулга пост оруулсан ч нэмэр болсонгүй.
Буудлын хамгаалагчид сайхан бүсгүйтэй үнэгүй секс хийх гэсэн эрчүүдийг арай гэж давхраас буулгасны дараа хоёр ажилтан бүсгүйг өрөөнөөс нь гаргаж галын шатаар доод давхар руу буулган таксинд суулган явуулжээ.
Удалгүй зочид буудалд нэгэн бүсгүй биеэ үнэлж байна гэх мэдээллээр цагдаа нар ирэхэд өнөөх эрчүүд сая нэг юм тарж явжээ. Буудлыхны тооцоолсоноор цахимд тарсан үнэгүй сексийн зараар хоёрхон цагийн дотор нийтдээ 3000 гаруй эрэгтэй ирсэн гэжээ. Хэргийн эзэн бүсгүй зугтаж чадаагүй агаад түүнийг нисэх буудлаас цагдаа нар баривчилж биеэ үнэлэхийг завдсан хэмээн 500 юаниар торгож 15 хоног баривчлах шийтгэл оноожээ.
НУУЦ.мн