Нууц мэдээллийн уурхай

Австрали эмэгтэй бүтээгүй хүүхэд ТӨРҮҮЛЖ буй зургаа цахимаар цацжээ

Нийтэлсэн: 2018-03-26 10:05:57

Mirror –д мэдээлснээр австрали эмэгтэй Сара /овгийг дурдаагүй/  хоёрдахь удаагаа жирэмслэхдээ эх хүний зөн билгээр ураг нь нэг л хэвийн бус байгааг гадарлажээ. Гэсэн ч эмч нар жирэмслэлт хэвийн явагдаж байна хэмээн тайвшруулж иржээ. Гэтэл хэвлий дэх хүүхдийн хөгжил өсөлт эрсдэлтэй болсон нь жирэмслэлтийн 31 дэх долоо хоногт илэрсэн байна. Ховорхон тохиох эмгэгийн улмаас хүүхдийн тархины хөгжилт саарч хүн болохгүй нь тодорхой болжээ. Бүх зүйл ойлгомжтой болсон ч эмэгтэй эмч нартай зөрүүдлэн байж хоёрдахь төрөлтөндөө бэлдэж эхэлжээ. Тэрээр ямар ч байсан эх хүний ёсоор төрж хүүхдээ элгэндээ тэврэхийг хүсэж байна гэжээ.

Жирэмслэлтийн 33 дахь долоо хоногт хэвлий дэх хүүхдийх нь зүрх зогсжээ. Эмэгтэй нөхрийн хамт уй гашууд автагдсан боловч бүтээгүй хүүхдийнхээ дурсгалыг хүндэлж амьд хүүхэд төрүүлж буй мэт хүндэтгэлтэйгээр төрсөн байна.


-Энэ бол хамаг дотор эрхтэн маань доогуураа уначих мэт аймшигтэй мэдрэмж төрүүлсэн хүнд үе байсан-
Төрөх үедээ гэрэл зурагчинг урьж бүтээгүй хүүхэд төрж буй хүнд үе болон хүн болох хувьгүй  түүнтэй аав ээж нь салах ёс хийж буйг хальсанд буулгаж авчээ. Дүү нь болж чадаагүй түүнтэй салах ёс хийх гэж гурван настай хүү Артур нь бас иржээ.


-Артурыг орж ирэхэд би түүнд энэ чиний дүү байна гээд харуулсан. Харин тэр харж байснаа “яагаад дуугарахгүй байгаа юм бэ, унтаад байгаа юм уу” гэж асуусан-
Эмэгтэй энэ зургаараа хэдлийдээ хүүхдээ алдсан эмэгтэйчүүдийн зовлонг шаналалыг харуулах гэсэн гэжээ. Мөн тэрхүү эмэгтэйчүүдийг нэгтгэнэ гэж найдсан байна.


-Энэ зургууд эргээд надад зовлон шаналалаа тайлахад нимгэлэхэд тус болно. Хожим би зургуудаа хараад бүтээгүй хүүдээ “би чамайгаа тэвэрсэн, чи миний хүүхэд байсан” гэж хэлнэ-

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 2
  1. иргэн /103.9.90.131/ 2018-10-05 23:40:09

    өрөвдмөөр юм аа дахиад хүүхэдтэй болохыг хүсье

  2. . /66.181.161.72/ 2018-10-07 03:23:42

    tsagaasaa umnu butssan sakhiusan tenger ergej ijiidee ireerei

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших