Нууц мэдээллийн уурхай

Орон гэргүй залуу ТВИТТЕР-д нэгдэн 10 мянган дагагчтай болж ажилд оржээ

Нийтэлсэн: 2018-03-26 04:42:52

 

Хэрвээ Монголын орон гэргүй хүнд ухаалаг утсаа өгвөл шууд зарах биз. Харин Чарли Хеннесси гэдэг Лондонгийн орон гэргүй энэ залуу тэгсэнгүй. Гудамжинд хэвтэж байсан түүнд нэгэн сайхан санаат эмэгтэй хуучин ухаалаг утсаа өгсөнөөр энэ түүх эхэлсэн тухай Indy100 –д мэдээлжээ. Тэрээр тэр дор нь үнэгүй вай-файтай кафены үүдэнд суун Твиттерд хаяг нээн хүмүүстэй харилцаж эхэлжээ. Өөртөө “ЧарлиХогийнУут” гэсэн нэр өгөн өөрийгөө орон гэргүй нэгэн гэдгээ огтхон ч нуусангүй. Найз нөхөдгүй, ажилгүй орон гэргүй түүнд харилцаа л хамгийн чухал байсан гэнэ.
 
-Би орон гэргүй, гэхдээ муу хүн биш. Тэнэг ч биш, мансуурагч биш, хүчирхийлэгч эсвэл луйварчин, сэтгэцийн эмгэгтэй, өвчтэй, архичин бүр таныг алж ч магадгүй нэгэн биш.  Хэрвээ илүү аятайхан нөхцөлд тантай учирсан бол таалагдаж ч магадгүй дажгүй залуу. Зүгээр л би орон гэргүй, тэгээд л болоо ...-
 
Хүмүүсд түүний жиргээ таалагдаж 2-3 хоногийн дотор мянга гаруй дагагтай болжээ. 
 
-Маш их хариу ирж байгаа тул заримд нь хариу бичиж амжихгүй байна, уучлаарай-
 
Жиргээнд нэгдэснээс хойш 10 хоногийн дараа гэхэд л 12 мянган дагагчтай болжээ. Дагагчид нь сэтгэл санаагаар дэмжээд зогсохгүй бодит туслалцаа санал болгож эхэлжээ. Үр дүнд нь Чарли өрөө хөлслөх түрээсийн мөнгөтэй болж улмаар ярилцлаганд орж ажилд тэнцжээ.
 
-Өнөөдөр би 961 шинэ дагагчтай боллоо Хүмүүс надад хоол мөнгөөр тусалж байна. Маргааш би ярицлаганд орно. Хэрвээ танд хуучин утас байгаа бол яагаад орон гэргүй хүнд өгч болохгүй гэж-
 
Гэхдээ дагагч бүр сайхан сэтгэлтэн байсангүй. Өөрийг нь орон гэргүй яваад тавлах, доромжлох хүмүүс ч олон байсан гэнэ.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших