Нууц мэдээллийн уурхай

Өрөөсөн бөөрөө зарж тансаг ХУРИМ хийсэн ч сарын дараа бөөрний дутагдлаар бурхан болжээ

Нийтэлсэн: 2018-03-25 00:28:54

Өдгөө Украйны цахимд эмгэнэлт үхлээр хорвоог орхисон залуугийн тухай шуугиж байна. Львов хотын 23 настай залуу сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээр болоход бүсгүй нь маш тансаг сайхан хурим хийх шаардлага нөхцөл тавьжээ. Гэсэн ч залуугийн цалин орлого нь сүйт бүсгүйн хүсээд байгаа найз хүүхнүүдийх нь амыг ангайлгаж атаархлыг нь төрүүлэх тансаг хуримд яагаад хүрэхгүй байжээ. Ингээд удтал бодсоны эцэст нэгэн шийдвэр гаргахад сүйт бүсгүй нь дэмжиж тэд хамтдаа энэ ажлаар Унгар яваад иржээ. Гадаадаас их хэмжээний бэлэн мөнгөтэй ирсэн залуу хос найз нөхөд, хамаатан садныхаа хүрээнд хөлтэй тансаг хурим хийж хүмүүсийг гайхуулжээ.  Хурим нижгэр болсон нь олон ч хүмүүсийг гайхуулж сүйт бүсгүйн хүсэл сэтгэлчилэн бүтсэн гэнэ. Гэтэл хуримаас хойш нэгхэн сарын дараа нөхрийх нь бие гэнэт муудаж хурдан доройтжээ. Бөөрний хурц дутагдал гэдэг онош тавигдаж эмчилгээ хийлгэсэн ч дээрдэлгүй хүнд өвчнөөр нас баржээ. Эрүүл саруул хүүгээ бөөрний өвчнөөр гэнэт нас барсанд гайхаш цочирдсон эцэг эх нь цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаач өрөөсөн бөөрөө авахуулх мэс засал 2-3-хан сарын өмнө хийлгүүлсэн нь тогтоодсоноор бүх хэргийн учир тайлагджээ. Талийгаач тансаг хурим хийх сүйт бүсгүйнхээ хүслийг биелүүлэх  мөнгө олохын тулд гадаад яван өрөөсөн бөөрөө 11 мянган доллароор зараад иржээ. Залуу хос энэ хэргээ тун нууцалж гадаад явсан шалтгаанаа өөрөөр тайлбарласан байна. Гэсэн ч  зохих шинжилгээ хийлгэлгүйгээр өрөөсөн бөөрөө шууд авахуулсанаас болж бөөрний үйл ажиллагаа нь доголдож ийнхүү аминд нь хүрчээ. 

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших