.jpg)
The Washington Post-д мэдээлснээр Хойд Каролина мужийн Роли хотод нэгэн хөгжилтэй явдал болжээ. тус хотын нэгэн компаний офисийн барилгын хажууд нисдэг тэрэг бууж түүнээс нь одон медалиа зүүсэн генерал бууж иржээ. Тэр нь үнэндээ 56 настай автын засварчин Кристиан Дегру байсан аж. Тэрээр танилцсан хүүхэндээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд нисдэг тэрэг хөлсөлж мөн цэргийн дүрэмт хувцас худалдан авч энэ жүжгийг тавьжээ. Генерал гайхсан олны нүдэнд дээр бүсгүйгээ нисдэг тэргээр зугаалахыг урьжээ. Нисдэг тэргэнд ороод өөрийгөө ерөнхийлөгч Трампын тусгай даалгаврыг биелүүлдэг итгэмжит шадар генерал нь гэх зэргээр ярьжээ. Энэ удаад ч мөн төрийн бас нэгэн нууц даалгаврыг биелүүлэхээр явж байгаа гэсэн байна.
.jpg)
Гэсэн ч “генерал” чухам хаашаа нисэхийг экипаждаа үүрэгдэхээ мартсан тул гайхсан нисгэгчид бүтэн цаг гаруй хот дээгүүр эргэлджээ. Сүүлдээ нэг л биш болохыг ажигласан бүсгүй буулгахыг шаардсан байна. “Генерал”-ын гай болоход сэтгэгдэл төрүүлэх гэсэн бүсгүйн ажилладаг компани нь Үндэсний аюулгүй байдлбн яамтай хамтран ажилладаг байжээ. Ийнхүү хүүхэн эргүүлэхдээ нисдэг тэрэг ашигладаг генералын тухай мэдээлэл зохих газруудад хурдан хүрч Кристиан Дегруг тэр дор нь илрүүлэн баривчилсан байна. Өдгөө түүнд гурван жил хорих, 250 мянган доллароор торгуулах шийтгэлийн аль нэгийг хүлээлгэх гэнэ.
NUUTS.mn