Лхагваа гэдэг даргаас болж ТҮРГЭНИЙ жолооч нар гар зөрүүлжээ
Нийтэлсэн: 2018-02-14 00:56:15
.jpg)
Нийслэлийн түргэн тусламжийн газарт жолооч нар нь ээлжээсээ буугаад архиддаг нь зуршил шахуу болжээ. Тухайн өдөр 24 цаг 6-7 жолооч ээлжнээсээ буугаад баазын үүдэнд гурван лонх 0,75 граммын хараа архи хувааж уугаад тарсан агаад зарим нь цаашаа юу болсоныг санахгүй байгаа гэнэ. Харин зарим нэг нь хамт ажиллагдаг ажилтнаа барьж авч зоджээ. Хохирогч Х.Г-ын мэдүүлснээр тэрээр машинтайгаа ажил руугаа орох гэхэд Б нарын хэдэн жолооч зогсож байжээ. Б нь түүнийг хараад машин хааж зогсоод онгорхой цонхоор гараа оруулж ирээд заамдан “чи муу Лхагваагийн бууны нохой, чи хоёр жилийн өмнө нусан буу манайд ажилд ороо биз дээ” гээд хэл амаар доромжилж эхэлсэн гэнэ. Тэрээр Б-гийн талаар Лхагваа хэмээх даргад юу ч хэлээгүйгээ хэлээд гарыг нь тавиулан машинтайгаа дотогшоо оржээ. Машинаа зогсоолд тавихад араас нь ирж “хоёулаа учраа ололцъё, ямар нэгэн асуудал байхгүй, буугаад ир” гэхэд нь итгээд буутал шууд нүүр лүү цохьжээ. Цохиулсан жолооч унаж малгай нь үсрэн оджээ. Өндийн өрөөсөн нүдээ дараад хартал малгайг нь Б-тэй хамт явсан нөхөр бөмбөг шиг өшиглөөд гүйж байсан гэнэ. Маргалдаж байгаад ахин эргэн харахад малгай руу маань морь харжээ. Б-гээс зугтаан малгай руугаа гүйн очиж автал шал норчихсон байсан гэнэ. Тэд “наадах чинь юу ч биш, харин ч багадаж байна” гэж даапаадсан тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэг рүү ороод хоёр цагдаа дагуулаад иртэл зугтаагаад алга болжээ. Ийнхүү онц чухал албаны жолооч нарын дунд архидалт их байгаа аж. Гэхдээ ажилдаа гарахдаа бус ажлаасаа буугаад ууж байгаа нь бидний аз юм.
