ДейлиМэйл-д мэдээлснээр Лос-Анжелос хотын 35 настай Эрика Гарц гэдэг бүсгүй хормойн донг архи, мансууруулах бодистой адилхан донтуулдаг өвчин гэж үздэг гэнэ. Тэрээр 12 настайгаасаа л эхлэн сексээс хамааралтай болсоноо The Cut /Өдөөлт/ гэдэг дурсамж номондоо бичжээ. Дурсамжинд нь бичсэнээр бэлгийн хэт дур хүсэл нь амьдрлыг нь нураах шахсан аж. Тэрээр шинэ залуустай танилцахын тулд долоо хоногт дөрвөн удаа үдэшлэг зохиож, бэлгэвч хэрэглэхээс төвөшөөж мөн тааралдсан дурын нэгэнтэй огтхон ч эргэлзэхгүйгээр энгэр зөрүүлж хайртай эрээ араар нь тавьдаг байжээ.
-Би 12 настайгааасаа л эхлээд бэлгийн маш их дур хүсэл түүнээсээ ичсэн ичингүйрэлтэй хутгалдсан хачин сексийн донтой болчихсон-
Тэрээр 20 настайдаа л эрчүүд цуглуулан үдэшлэг зохиож үдэшлэгийн үеэр порно кино тавьж үзүүлдэг байжээ.
-Текилаа ууж халсаны дараа бусад хүмүүс радио асаадаг би компьютерээ асаан он-лайн порно кино гаргадаг байсан. Бас бэлгэвч хэрэглэдэггүй гэдгээ хэлэхдээ өөрийгөө залуусд улам их таалагдана хэмээн итгэдэг байв. Намайг ингэж хэлэхэд эрчүүд инээлдэн баясаж эрхий хуруугаа гозойлгоод л үдэшлэгийн үүлэн борооны ажил эхэлдэг-
Тэрээр 17 насандаа охин биеэ гээжээ. Түүнээс хойш хоёр ч удаа дурлаж бараг гэрлэхдээ тулж байсан гэнэ. Эхний удаад хайртай залуу нь араар нь тавьсан бол дараагийн удаад Эрика өөр хүнтэй явалдаад баригджээ. Хоёрдахь амрагаа тэрээр хоёр ч удаа хуурсан. Эхлээд огт танихгүй тохиолдлын хүнтэй, дараа нь нэгэн үдэшлэгт хамт очихдоо франц зөөгчтэй нь унтчихжээ.
-Заримдаа надад орноосоо огт босмооргүй санагддаг. Бүх ажил төрлөө хаашаа ч юм тонилгож орхиод орондоо садар нарийн бичиг, сувилагч, эсвэл тай биеэ үнэлэгчидтэй хамт хэвтээд жаргахсан, порно үзэхсэн гэж бодогддог-
Эрика дунд сургуульд байхдаа царайлаг охин байгаагүй гэнэ. Харин ч гадаад төрхөөсөө болж шоолуулдаг байжээ. Порно кино үзэж эхлээд л энэхүү сэтгэлзүйн дарамтаасаа салсан аж. Эцэг эхээ унтсан хойно кабелийн ТВ-гийн төлбөртэй сувгийг үздэг байсан бол дараа нь интернэтээр ордог болжээ. Тэрээр олон хүнтэй унтсан ч секс бүрийн дараа өөрийгөө ашиглуулсан мэт сэтгэгдэл төрдөг байсан гэнэ. Гэхдээ унтсан залуус нь сексэд дуртай лаг хүүхэн гэж үнэлдэг нь бас таалагддаг байв. Харин дур тавилтын тухайд өөр байжээ. Тэрээр ээлжит хамтрагчтайгаа энгэр зөрүүлээд дун ханаагүй бол порно кино үзэж дутуугаа нөхөж дур тавьдаг байсан гэнэ. Түүний хамгийн дуртай секс мөрөөдөл нь хоёр эмэгтэйг 50 эрэгтэй ээлж дараалан эдэлж байгаа тухай гэнэ.
-Миний бэлгийн амьдрал зуршил хэвийн бус бас ичмээр байсан. Би өөрөө ч гаж гэмээр нэгэн болсон. Энэ бүхнийгээ ойлгож ухаарч байгаа хэрнээ биеэ барьж өөрийгөө татаж авч чаддаггүй байлаа-
-Би өөрийгөө яагаад ийм болсонд их гайхдаг байлаа. Хүүхэд нас маань хэвийн өнгөрсөн. Эцэг эх маань ёс журамтай хүмүүс байсан. Би ямар нэгэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагүй. Ийм шалтгаантай сэтгэцийн гэмтэл ч авч байгаагүй. Гэсэн атал яагаад донтой болов гэх бодол толгойноос салдаггүй байлаа-
Эцэст ньтолгой нь эргэсэн Эрика амрахаар Бали арал яваад тэнд 39 настай дизайнер Уиллоу Нельсонтой танилцжээ.
Тэрээр багаасаа сексийн донтой болсоныг нь асууж тодруулан бас сэтгэл санааны хувьд дэмжсэн тул бүсгүй өөрийн амьдралаа эхнээс нь эхлээд нухацтай тунгаан бодсон байна. Энэ бүх сексийн донгоос салахад нь их тусалсан Уиллоу Нельсонтэй тэр гэрлэсэн.
Эрика сэтгэлзүйн эмчилгээнд орж йогоор хичээллэж байна. Сексийн тухайд өдгөө зөвхөн эрүүл хэв маягаар л хийж байгаа гэнэ.
NUUTS.mn