.jpg)
Хэл судлаач байж магадгүй хотын орлогч Ш.Анхмаа өдгөө Европын Эрүүл хотуудын сүлжээний хотын дарга нар/ European Healthy Cities Network Summit of Mayors/ -ын уулзалтанд оролцож байна. Улсын болон хотын мөнгөөр гадагшаа хэсэх дон шүглэсэн манай дарга нар ичиж зовохоо мэдэхээ байжээ. Албан тушаал дээрээ байгаа цагтаа хилийн дээс алхах хурал цуглаанд оролцож болох боломж бүрийг алдахгүй ашиглаж байна. Бүр огт хамааралгүй шахам хуралд ч давхиж очдог. Хотын орлогч хатагтайн оролцсон хурал нь Европын гэсэн тодотголтой аж.
.jpg)
Тэгэхээр Азийнханд хамаагүй гэсэн үг. Мөн эрүүл хотуудын сүлжээнд багтсан хотын дарга нарын уулзалт гэж онцолжээ. Энэ нь хотоо эрүүлжүүлж иргэдийнхаа амьдрах ажиллах орчинг аюулгүй эрүүл болгож чадсан дарга нар л оролцох эрхтэй. Харин Улаанбаатар эрүүл хот билүү ... Азийн магадгүй дэлхийн хамгийн бохир хотуудын нэг. Агаар нь угаар, хөрс нь бохирдлоор дүүрсэн. Одоо болтол хотынхоо цэвэрлэх байгууламжаа шинэчилж чадаагүй сууж байдаг. Хог хаягдал, золбин нохой муур гээд ярихаас ч аймшигтай. Хот нь бохир тул иргэд нь 21-р зууны барууныханы мартсан олон арван халдварт өвчнөөр өвчилж энэ өвчлөлөөрөө дэлхийд толгой цохиж явна. Харин дарга нь хотдоо “аз жаргалтай” гэдэг хаяг нааж хөшөө босгосон.
.jpg)
Европын Эрүүл хотуудын сүлжээнийхэн сүлжээндээ элсүүлэхийн тулд тодорхой шалгууртай байж таарна. Хамгийн түрүүнд хотоо эрүүлжүүлсэн байхыг шаардана. Гэтэл хамгийн бохир хотын орлогч дарга очоод хуралд нь суусан гэхээр манайхан зальдсан байж таарах гээд байна. Зургаас харахад манай орлогчоос өөр ази хүн алга. Азийн ихэнхи хотууд бохир тул ичээд очихгүй л дээ. Харин Улаанбаатар хотын орлогч очсон байна. Тэрээр туршлага судлах гэж очсон гэх байх ... Хэрвээ дарга нарын судласан мэдсэн туршлагаас болдог бол Улаанбаатар аль хэдийн эрүүл аз жаргалтай хот болох байсан.
НУУЦ.мн
gui ee mon *** yumaa