“Шилэн” Цогоо “ПО” үзэх IPAD ч зарна, бууз хийх гурил ч өгнө
.jpg)
ЗТЖ-ийн дэд сайд “Шилэн” хэмээх Б:Цогтгэрэл шүлхийн хорионд боогдсон сэлэнгэчүүдэд гурил явуулахаар болжээ. Өмнө нь “по” үзэх IPAD зардаг байсан хүний хувьд дээд ам хөдөлгөх гурил өгнө гэдэг нь том дэвшил юм.

Дэд сайдын явуулсан гурил 141 өрхөд хүрэх гэнэ. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын гишүүн ч ингэж бийлэгжүү загнаж чадахгүй. УИХ-ын гишүүдээс эхлээд яамны дэд сайд хүртэл гурил тараадаг болжээ. Манай төрийнхбөн бүгд гурилын үйлдвэртэй эсвэл мундагдаж байгаад цагаан сарын өмнө баахан гурил авсан бололтой. Гурилын үйлдвэрийнхэн муу гурилаа өгөөгүй байгаасай л гэж залбирахаас ... Төрийн эрхэнд гарагсад ингэж буянтны дүр үзүүлж байхын оронд иргэдийг төрөөс буюу та нараас хараат бус, та нарын гарыг хардаггүй л болгочих хэрэгттэй юм. Ажилтай орлоготой, амьдрад хүрэхээр цалинтай болгоод элдэв татвараа багасга. Тэр цагт иргэд дэд сайд байтугай Ерөнхий сайд нь ч гурил өгсөн авахгүй. Харин Сэлэнгийн шүлхийний хорионд орсон иргэдийн хувьд мах махан бүтээгдэхүүн л гаргахыг хориглосон болохоос хүнсний бараа чөлөөтэй оруулж байна. Тийм болохоор дэд сайдын яриад байгаа шиг тэвдээд байгаа юм огт алга ...
