Улсын мөнгөөр Олимп явсанаа УХАМСАРЛАСАН нь ингэж ажилладаг
.jpg)
Цагаан Олимпод Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийн баг хамгийн их анхаарал татаж байна. Зохион байгуулалттай, дэг журамтай хөгжөөн дэмжигчдийн баг нь баг тамирчдаа дэмжинэ гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Тэдний бидэнд үзүүлж буй нэг сургамж нь улсын мөнгөөр Олимпод оролцож байгаагаа дээд зэргээр ухамсарласан явдал юм. Тийм ч учраас баг тамирчдаа дэмжих үүргээ маш чанартай бас сэтгэлээсээ хийж байна. Гэтэл манайхан байдаггүй. Хоёр тамирчныг дагаж явсан хорь гаруй дарга уг нь ингэж ажиллах учиртай байсан.
.jpg)
Тэд бас л улсын мөнгийг үрэн байж Олимп явсан. Одоо ач тус нь хэрхэн гарахыг харья... Салбарын сайд Ц.Цогзолмаа нь сайд нь очихоор тамирчид нь амжилт гаргадаг гэж хадуурсан. 2016 оны Риогийн зуны Олимпод БСШУС-ын сайд Ж.Батсуурь очоод ч манай тамирчид амжилт гаргаагүй. Чөлөөт жүдогийн найдваруудын ихэнх нь өвдөг шороодсон. Хэрвээ Ц.Цогзолмаа сайдыг очиход тамирчид маань амжилт гаргадаг нь энэ удаад батлагдвал түүнийг нөхөртэй нь хамт тамирчид дагаад явдаг болгосон ч болох биз ... Харин сайд очоод амжилт гаргадаггүй нь батлагдвал дарга нарын оронд 15-20 хүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг авч явдаг болох хэрэгтэй.
