.jpg)
Английн сэтгүүлч Брайан Мерчант “Apple” компаний Хятад дахь үйлдвэрүүдийн талаар эрэн сурвалжлах ажиллагаа хийж “iPhone-ны нууц түүх” гэдэг ном бичжээ. Энэ номонд “Foxconn” компаний Лунхуа хотод байрладаг хаалттай үйлдвэрийн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. “Apple”-ын гар утасны эд анги үйлдвэрлэдэг ихэнхи үйлдвэр голдуу Хятадад байдаг. 1,3 сая ажилчинтай “Foxconn” нь эдгээрээс хамгийн том нь юм. Харин 2010 оноос Лунхуа хот дахь үйлдвэрт нь 18 амиа хорлолт, 14 удаагийн завдалт болон 20 удаагийн учир битүүлэг хүн амины хэрэг гарчээ. Хот нь тэр чигээрээ үйлдвэр, ажилчдын нийтийн байрнаас бүрддэг гэхэд болно.
Үйлдвэрийн хамгаалалтын албаны хатуу хянат хамгаалалт дор байдаг тул зөвхөн зөвшөөрөлтэй машин л нэвтэрдэг. Жолооч нь хурууны хээгээ өгсөн байдаг. Ажилчид нь хотоос гарахдаа тусгай зөвшөөрөл авдаг.
Өмнө нь үйлдвэрийг хашааны гадна талаас зургийг нь авч байсан Reuters агентлагийн сэтгүүлчийг машинаас нь чирч буулган зодож аппаратыг нь эвдсэн хэрэг гарсан. Ажилчдыг хагас цэрэгжүүлсэн байдалд байлгаж өдөрт 12 цаг ажиллуулдаг.
Өчүүхэн алдаа гаргасан ч хатуугаар цээрлүүлдэг. Зөрчил гаргасан ажилчин жагсаалын өмнө буруугаа хүлээдэг. Сэтгүүлчийг очихоос өмнө нэг ажилчин амиа хорложээ. Нөхдийх нь баталснаар дарга нар нь түүнийг байнга гутаан доромжилдог байжээ. Ажилчид голдуу үйлдвэрийн дээд давхраас үсэрч амиа хорлодог тул ийнхүү тор татжээ.
Ажилчид ажлын цагаар хоорондоо ярих эрхгүй, тусгай зөвшөөрөл авч бие засдаг. Цалинг нь бүрэн өгдөггүй тул ажилчид нь явж чаддаггүй.
Хэдийгээр орон байр хоолоор үнэгүй хангадаг нэртэй ч дотуур байрны ус цахилгааны төлбөр нь өндөр гардаг. Нэг өрөөнд 8-10 ажилчин амьдардаг.
Хот нь маш бохир, үйлдвэрийн хаягдлаар бохирлогдсон.
Хотын цагдаагийн хэсэг нь цөөхөн хүнтэй агаад үйлдвэрд нэвтрэх эрхгүй.
Зөвхөн хамгаалалтын алба дуудсан үед л ордог гэнэ.
НУУЦ.мн