Нууц мэдээллийн уурхай

М.Энхболдын Анар, “Сугардаггүй” Д.Сугар нар АЛДАРТ уяачид тодорхойлогджээ

Нийтэлсэн: 2018-02-12 00:27:30

Сар шинийн баярын өмнөхөн шинэ жилийн өмнөх өдрүүдээс дутахгүй олон алдартан төрдөг жамтай. Гэхдээ сайн малчин, уяач гээд голдуу адуу маланд ойрхон явдаг нөхдүүдээс тодордог. Гэхдээ уяачдын тухайд адуунаас хол явдаг хол байдаг ч алдарт болдог хачирхалтай жишиг тогтоод байна. Морь унадаггүй, бүр уядаг ч үгүй таахалзсан  торгон дээлтэнгүүд гэнэтхэн энгэрээ цоолдог.  Энэ жилд гэхэд Миегомбын Энхболд хүү Анар, алдарт “сугардаггүй” Д.Сугар нар алдарт уяачид тодорхойлогдож байгаа гэнэ. Цэцийн нөмрөөс гардаггүй “сугардаггүйн” дэргэд Их хурлын даргын цэмцгэр цагаан хүү нь морь маланд арай ойр явдаг гэнэ. Гэхдээ адууны бэлчээр уяан дээрээс бус төрийн ордон хавиар морины асуудал хөөцөлдөж эрлийз морийг уралдуулахгүй байх шийдвэр гаргах тал дээр “нөлөөлж” байжээ. Энэ тухай Ерөнхийлөгчтэй улстөрийн нууц харилцаатай гэсэн хэрэгт унаад сандарч байсан “Топор” хэмээх У.Хүрэлсүх ам алдаж байсан. Түүний өөртөө наагаад байсан монгол наадмаар монгол адуугаа уралдуулсан гэх гавьяа чухамдаа даргын хүүгийх болж таараад байна. Үүгээрээ алдарт уяач болох гавьяатай бололтой. Мөн даргатан улстөрийн ажлаа охиндоо, уяачдын холбооны ажлаа хүүдээ хувиарлан өгсөн аж.

Харин ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын тухайд морь уядаг гэж сонин хэвлэлд гараагүй. Харин МИАТ-ын хэрэг, Япон дахь үл хөдлөх хөрөнгө, Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх мут шуугианд холбогдон хэвлэлийн тэргүүн нүүрэнд олонтоо заларсан. Өдгөө алдар гэдэг цолыг морины эзэнд бус харин уяасан уяачид нь өгөх хэрэгтэй. Харин эзэн баячуудад  нь хурдан морьтой алдартай хүн гэх мэт цол өгч болох юм.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 2
  1. zochin /103.9.90.130/ 2018-02-12 16:09:38

    ta nar uynd ingej hydlaa tsyyrch baidag um be esvel ataarhaad bdag um yy Sygariig mori yadgiig medehgui sonsso ch ugui harin Anariig bol mednee daaga ni hurtel aman huzuudeed morid ni bainga airgiin tav turuu manlaid yavj baidag um yn***ch uzeech tegeed hun gutgej doromjilj bai humuusee

  2. tom /202.21.106.102/ 2018-02-13 19:17:00

    ***dart avilgachid

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших