.jpg)
Daily Mail-д мэдээлснээр Английн Уэст-Мидлендс хотын Эми Редхэд гэдэг 28 настай бүсгүйг бүр 11-тэй байхад нь эмч нар хорт хавдрын анхны шинж тэмдэг илэрсэнийг нь сануулж байжээ. Гэсэн ч дэндүү хөөргөн бүсгүй энэ олон жилд өвчнөө бараг хайхраагүй тухай найз нар нь гайхан ярьжээ.
-Тэр цоо эрүүл юм шиг харагддаг байсан. Гүйж харайж спортоор хичээллэж бүр хамгийн сайхан биетэй охиноор шалгарч байсан-
Эцэст нь жилийн өмнө өвчин нь бүр хүндэрсэн тул сая нэг юм эмнэлэгт ханджээ. Өнгөрсөн жилийн 12-р сард хийлгэсэн шинжилгээгээр хавдар нь эцсийн шатандаа орсоноос гадна элгэнд нь үсэрхийлсэн гэж гарчээ. Эмч нар бүсгүйд ердөө хэдхэн долоо хоног үйлдсэнийг сануулсан байна. Гэхдээ химийн эмчилгээ хийлгэвэл хугацаагаа уртасгаж болохыг хэлсэн ч бүсгүй эрс татгалзаж эмч нарыг төдийгүй гэр бүлийхнийгээ гайхшруулжээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг маш тод хурцаар бас үзэсгэлээтэй чигээрээ өнгөрөөхиййг хүссэн гэнэ. Өвчнөө шууд зуун тэсвэрлэж Зул сарын баярыг тэмдэглэж шинэ жилээ угтжээ. Өөрийн 28 насны болон аавынхаа 74 насны төрсөн өдрийн баярыг ч тэмдэглэжээ. Цахим хуудсандаа шинэ жилийг угтах боломж цаг хугацаа өгсөн бурханд талархсан пост оруулжээ.
-Ямар ч байсан 2018 оныг гаргаж чадлаа. Ахиад нэг өдөр бас амьдрана гэж найдая. Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногт нэлээд айлгасан шүү.
1-р сарын дундаас өвчин нь улам хүндэрч Эмми эмнэлэгт хэвтжээ. Гэсэн ч амьдралд хайртай тэрээр гоо сайхнаа алдахгүйн тул эмнэлэгт хүртэл маникюр хийлгэж байгаа аж.
Эгч нь түүнтэй хамт байгаа гэнэ.
Түүний хэлсэнээр дүү нь энэ дэлхийгээс гоо сайхан хэвээрээ явахыг хүссэн тул химийн эмчилгээнээс татгалзсан гэжээ.
NUUTS.mn