У.Хүрэлсүхийн “32”-ын бүлэг Азийн хөгжлийн банкны ЗЭЭЛИЙГ булаацалдан хагаралджээ

Одоогоос таван сарын өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах 32-ын бүлгийн тэргүүн эгнээнд Л.Оюун-Эрдэнэ арын эгнээнд нь Б.Энх-Амгалан нар “тулалдаж” явсан. Дайснаа дарж дархан цолоо мандуулсны дараа арын эгнээнийхэн урагшаа цойлж амттай өрөмтэй бүхнийг нь хүртэж эхэлсэн нь 32-ын бүлгийн дотоод хагаралыг өдөөлөө. Энэ удаад Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар Азийн хөгжлийн банкны 25 жилийн хугацаатай, хоёрхон хувийн хүүтэй зээлийн “Тогтвортой аялал жуулчлал” төсөлд хувиарлагдсан 38 сая долларыг булаацалдаж намдаа байтугай ЗГ, УИХ-д багтахгүй хэрүүл шуугиан дэгдээгээд байна. Тэд хоюулаа энэ зээлээс хүртэх “эрхтэй” буюу тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх боломжит аймгаас гаралтай агаад нутгийн эрх ашигт барьцаалагдсан. Монголын Швейцарь гэгдэх Хөвсгөл энэ мөнгийг хүртэх бүрэх эрхтэй мэт ч Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ Хэнтий аймаг нь их хааны нэрийг ашиглан бас л аялал жуулчлал хөгжүүлэх гэнэ. Үнэндээ тэнд аялал жуулчлал хөгжих бааз суурь байгүй агаад Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын лобби юм. Хөвсгөл рүү засмал замтай бол хоёр гишүүн зээлийн хөрөнгөөр Хэнтийгээс Дадал сум хүртэл 210 км засмал зам тавих гэнэ. Үүндээ ЗТЖ-ийн сайдыг хүртэл толгойг нь эргүүлээд татаад оруулчихсан байна. Хэрвээ хэнтийнхэн их хааны нэрээр аялал жуулчлал хөгжүүлэх гэж байгаа бол Өвөрмонголд байгаа Чингисийн онгоноос дутахгүй бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Үүнд 38 сая доллар дэндүү багадана. Үнэндээ энэ хоёр аймгийн алинд нь ч хийсэн үрэлгэнэ тогтолцоотой засагт их мөнгө дэмий үрэгдэх магадлалтай юм. Төсөл лоббидож тендер хуваадаг гишүүдийн хувьд 38 сая доллар нь их мөнгө юм. Өдгөө үүнийг 32-ын бүлгийн хоёр гишүүн булаалцалдаж байгаа бөгөөд бүлгийг хагаралд хүргэж магадгүй байна. Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд ахдаа яаран ховлосон бол гурван үсэгтэй компани ард нь байдаг Б.Энх-Амгалан хүчтэй хэвээрээ л байна. Дээр нь БОАЖЯ-нд Хөвсгөлийнхэн голдуу газрын дарга хийдэг нь нэмэр болсон. Өнгөрсөн МАН-ын Их хурал дээр “шудрага үнэний туйл” Ц.Нямдорж нь Ж.Эрдэнэбатыг унаган У.Хүрэлсүх гарч ирсэнийг нам доторхи “ардын хувьсгал” байсан хэмээн хурдын индэр дээрээс зарласан. Гэсэн ч бүлгийх нь хоёр гишүүн нь 38 сая доллар булаацалдан хэмлэлдэж байгаагаас үзэхэд энэ нь ардын биш мөнгөний хувьсгал байсан аж. Үйл явдлын өрнөлөөс харахад Азийн хөгжлийн банкны зээлээс хүртэхийг хүсэгчдийн тоо Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нараар тогтохгүй бололтой. Ийнхүү алдарт 32-ын бүлэг нь дотроо 16-гийн хоёр бүлэг болон хуваагдаж магадгүй байна.

Mongolchuud mungu harahaaraa yugaach uguhuus butsahaa baidag manjiin darl***iin ued otgo jiins mungunuus bolood bie bienee manjuudad mataj ih guideg baisan yam bilee odoo ch ene hogiin turiin tushee geed baigaa urvagchid mungunii tuluu yugaach hud***dahad belen bn