.jpg)
ДэйлиМэйл- д мэдээлснээр Хойд Каролина мужийн Нейтдэл хотын 42 настай Стивен Уолтер Пладл (Steven Walter Pladl) болон түүний биологийн охин 20-той Кэти Роуз Пладл (Katie Rose Pladl) нарыг хуулиар хорьсон гэр бүлийн дотор бэлгийн харьцаа үүсгэсэн, хамаатан садантайгаа явалдсан хэрэгт буруутган баривчилжээ. Нөхөр охин хоёроо бэлгийн харьцаатай болж бүр дундаасаа хүүхэд төрүүлсэнийг экс эхнэр нь цагдаад мэдэгдсэнээр энэ хэрэг илэрчээ.
.jpg)
Хэргийг эхнээс нь өгүүлэхэд 20 жилийн өмнө Стивен Уолтер Пладл нь эхнэрийн хамт охин Кетигээ төрмөгц үрчлүүлжээ. Охин 18 насанд хүрээд өөрийн биологийн эцэг эхийг хайсаар олж холбоо тогтоосон байна. Улмаар 2016 оны 8-р сард тухайн үед Виржини мужид амьдарч байсан эцэг эх дээрээ нүүн иржээ. Охиныг ирсэнээс гурван сарын дараа эцэг эх нь албан ёсоор салсан байна. Экс эхнэрийх нь мэдүүлснээр тэднийг салах үед нөхөр нь охин Кетийнхээ өрөөнд шалан дээр унтдаг байсан аж. Тэрээр 2017 оны 5-р сард хоёр бага хүүхдээсээ эгч нь жирэмсэн болсон, хүүхдийн эцэг нь нөхөр нь болохыг сонсож мэджээ.
Мөн экс нөхөр нь хоёр бага хүүхдээ эгчийгээ ээж гэж дуудахыг шаарддаг болсон гэнэ. Энэ бүхнийг олж мэдсэний дараа эмэгтэй экс нөхрөөсөө том охиныхоо жирэмслэлтэнд холботой эсэхийг тулган асуухад бусармаг эр арга буюу хүлээн зөвшөөрчээ. Сарын дараа охин Кети нь өөрийн цахим хуудсандаа аавтайгаа “гэрлэсэн” ч албан ёсоор батлуулж чадахгүй байгаа тухайгаа бичсэн пост оруулсан байжээ.
Удалгүй нөхөр нь “эхнэр” нь болсон охиноо дагуулан Хойд Каролина мужид нүүж ирсэн байна. Өнгөрсөн оны 11-р сард прокуророос завхарсан эцэг охин хоёрыг баривчлах зөвшөөрөл өгч цагдаа нар гэрт нь очиход нярай хүүхэд байжээ.
Бичиг баримтаар нь хүүхэд 2017 оны 9-р сард төрсөн нь тогтоогджээ. Америкийн хууль ёсоор өдгөө Хойд Каролина муж нь тэднийг Виржинид шилжүүлэн өгөх учиртай гэнэ. Эцэг нь нэг сая долларын барьцаа төлж суллагдаад байгаа бол охин нь хоригдож байна. Харин хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
NUUTS.mn
Yamr buzrin yum be aavtaigaa shvv araichde yul bolood bnada