.jpeg)
Энэ хэргийн эх үндэс 1980-иад оноос эхэлсэн гэвэл уншигч та гайхах байх ... Д.Балжинням нь 1979-1982 оны хооронд Тайландын нийслэл Банкок дахь НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн комиссын нарийн бичгийн даргын газарт мэргэжилтэнээр ажиллаж байжээ. Ажиллаж байхдаа Флиппин улсын иргэн Алмазор гэж эмэгтэй бараг л эгч дүү болсон гэнэ. 2002 оноос “хуурай эгч” нь и-мэйлээр хөрөнгө оруулахад бэлэн, харилцах найдвартай хүн олж өг гэсэн мэссэж ирүүлжээ. Ингээд танил Цогоор дамжуулан Санжаадоржтой уулзахад тэрээр хамтарч ажиллахаар болжээ. Ингээд Санжаадорж нь Филиппин лүү мөнгө шилжүүлж эхэлжээ. Гэсэн ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсанд Алмазороос учрыг асуухад тодорхой хариу өгөөгүй байна. Харин 2008 оны сүүлээр Алмазор нь нас барлаа гэсэн мэдээ ирж хамтын ажиллагаа тасалдсан ч долоон жилийн дараа гэнэт сэргэсэн нь өдөөгийн 13 тэрбумын залилангийн хэрэг байжээ. 2014 онд Америк Филиппины давхар иргэншилтэй Марита Раналан Андервүүд гэдэг настай эмэгтэй ирж Чингис зочид буудалд уулзалт зохион байгуулаад 12.4 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэжээ. Үүний хамт Ц.Цэдэн гэдэг өдгөө 70 нас хүрч байгаа ахмад гараад ирсэн байна. Тэрээр 2007 онд “Дубай Синдикат” гэдэг хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан хөрөнгө оруулагч олж гэрээ байгуулжээ. Гэрээ нь 32 хуудастай агаад С.Баярцогтын байгуулсан ОТ-н гэрээ шиг “гайхамшигтай” төсөл байжээ. Гэрээгээ хэрэгжүүлэхээр уйгагүй хөөцөлдсөний дүнд 2013 оны сүүлээр Английн “BBandT” банкнаас Америкийн “Сити банк”-д 22.5 сая доллар “шилжиж” иржээ. Дараа жил нь банкнаас “танайх руу төлөөлөгчөө явуулна, Марита Раналан Андервүүдийг АНУ-н элчинд ойрхон таван одтой буудалд буулга” гэсэн удирдамж иржээ. Ингээд Ц.Цэдэн нар хөдөлж том банкны төлөлөлд үйлчилэх унаа машин, буудал зэргийг хөөцөлдөж эхэлжээ. Үйлчилгээнд сайн машин явах ёстой тул тухайн үедээ л Нямдоржийн лексус шиг машиныг гадаадаас мөнгө орж ирэх гэрээ, баримт зэргийг үзүүлээд авч байжээ. Ингээд “хөрөнгө оруулалтаас” зээл авах гэсэн хүүмүүсээс 22,5 сая долларын даатгал, шимтгэл, төлбөрт гэх зэргээр мөнгө авч гарчээ. Эдийн засаг уналтанд орсон үед тийм их долларыг оруулж ирэх гэж байгаа ахмадад том бизнесмэн, нэртэй компаний захирлууд мөнгөө өгөөд л байсан байна. Бүр залилан болох нь мэдэгдээд эхэлж байхад 15-20 удаагийн шилжүүлэг хийсэн захирал ч байсан. Мөнгийг Тайван, Испани, Нигери, Хонконг, Их Британи, Америк, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Украйн, БНХАУ, Флиппин зэрэг улс руу шилжүүлж гуйвуулж байжээ. Ц.Цэдэнг баригдаад хоригдож байхад хүртэл филиппин эмэгтэйн явуулсан дансанд мөнгө гуйвуулж байсан хүмүүс ч гарчээ. Энэ нь ч аргагүй юм. 500 саяас 1,2 тэрбум төгрөгөө өгчихсөн хүмүүс филиппин эмэгтэйн нэхсэн мөнгө бүрийг өгч “хөрөнгө оруулалт”-ийг ямар нэгэн аргаар ирүүлэх гээд бүр улайрчихсан байжээ. Филиппин аниа нийтдээ гурван удаа ирсэн агаад монголчуудын мөнгөөр 1-р зэрэглэлээр нисэж “Туушин”, “Кемпински”-д буудаллаж дандаа үйлчилгээндээ “Лексус-570” унаж явжээ. Ирэх бүрийдээ АНУ-ын ЭСЯ-аар ордог нь бүр ч их итгэл төрүүлжээ. ЭМЯ-наас гэрээгээ баталгаажуулсан тамгатай бичигтэй гарч ирэн тэрийгээ Монголын банкуудаар тараах зэргээр улам бүр итгүүлж байсан гэнэ. Гэсэн ч дараа нь ЭСЯ-ны лавлагаагаар филиппин эмэгтэй нь ердөө визний асуудлаар л хандсан нь тодорхой болсон. Ийнхүү улам бүр итгэсэн монголчууд бараг уралдан мөнгөө өгч эхэлсэн. Машин зардаг Самбууням нь “Ланд 200” маркийн 11 машинаа хөрөнгө оруулалт нэрээр өгчээ. Н.Төмөрбаатар нь 333.5 сая төгрөгийн “Лексус 470”, “Клугер машин” загварын машинуудаа 70 настай хүнд өгчээ. 400-500 мянган доллар өгсөн хүмүүс ч гарчээ. Энэ хугацаанд Ц.Цэдэн нь хөрөнгө оруулалтаа хөөцөлдөх нэрээр Малайз, Филиппин бүр Дубай хүртэл явжээ. Гэсэн ч мөнгө нь орж ирэхгүй байв. Мөнгө орж ирэхгүй удаж байхад хөрөнгө оруулалтанд итгэгчдийн тоо өсөж Сүхчуулган, Баяраа, Самбууням, Дэлгэрдалай, Бат-Эрдэнэ, Сэр-Од, Атарсайхан, Амартүвшин нарын хүмүүс “хамтран ажиллаж” явжээ. Эцэст нь мөнгөө өгсөн монголчууд “гол хүн” болох филиппин эмэгтэй Марита Раналан Андервүүдыг яаж ийгээд авчирах зорилго тавьсан байна. Тэрээр өмнө нь гурван удаа ирсэн ч монголчууд хөрөнгө оруулалтаа нэхэх нь ихсэхийн хамтаар ирэхээс цааргалж эхэлжээ.
.jpg)
Харин авчирч чадсан нь гавьяа нь “Хасу-Эрчим” компаний захиралд ногдох гэнэ. Тэрээр энэ “төсөлд” буюу Ц.Цэдэн нарт 400 мянган долароо өгсөн тул эцсийг нь үзэх хүсэлтэй байсан биз. Бизнесмэн хүний хувьд тэрээр байдал эвгүйдсэнийг гадарлажээ. Тухайн үед Цэдэн алга болсон агаад баригдан хоригдож байсныг дараа нь мэджээ. Энэ үед филиппин эмэгтэй ахин шимтгэл нэрээр 250 мянган доллар нэхэж 22,5 сая долларыг оруулж ирэхээр эцсээ хүртэл явахаар шийдсэн хүмүүсийн уулзалт “Централ Тоуэр”-ын гурван давхарын ресторанд болж нэхсэн мөнгийг нь өгөхөөр шийджээ. Шийдвэрийн дагуу “Хасу Эрчим”-ийн захирал компаниасаа 160 мянган доллартай тэнцэх 316 сая төгрөг гаргаж мөн хятөд түнш Үндэсээсээ мөнгө зээлэн нэмэрлээд нэхсэн мөнгийг нь шилжүүлжээ. Эцэст нь захирал бусад мөнгөө агаад алдсан хүмүүстэй ярилцаад “Марита гэгч хүнийг ямар нэг аргаар Монголд оруулж ирэх хэрэгтэй” гэж шийджээ. Тэрээр өөрийн нэрийн өмнөөс англи хэлтэй хүнийг Маритатай яриулаад “маш их мөнгөтэй хүн хамтарч ажиллахаар хүлээж байна” гэсэнд филиппин эмэгтэй гэнэдэн Монголд иржээ. Харин ирэнгүүт нь цагдаад баривчлуулсанаар гэнэхэн монголчуудын гадаад руу алдсан найман сая долларын урсгал сая нэг юм зогсжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Америкийн ХМТ-ноос гурван ажилтан ирж, ХЗЯ нь лавлагаа ирүүлжээ. Лавлагаагаар Марита нь Монголын иргэдээс нийтдээ найман сая долларыг 22.5 сая ам.долларыг оруулж ирэх бэлтгэл ажлыг хангахад зарцуулагдах төлбөр нэрээр авсан нь тогтоогдсон гэжээ. Мөн “ BBandT” банкны ажилтнуудын хувийн мэдээллийн хулгайлан ашиглаж байсан агаад 2015 оны эхээр Австрали, Индонез улсад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Харин тэрээр манай хуулийханд Ертөнцийн эзэн Монголд оч гэсний дагуу энд ирсэн гэсэн мэдүүлэг өгчээ. Ц.Цэдэн нь “хөрөнгө оруулах төсөл хийж “Дубай Синдикат” гэгчээр хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан хөрөнгө оруулагч олсон, Английн банкнаас АНУ-ын Сити банкинд 22.5 сая ам.доллар миний нэр дээр шилжиж ирсэн, энэ мөнгийг авахын тулд алтан карт авах, даатгал төлөх хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн “мөнгө зээлбэл хэд дахин нуглаж өгнө, орж ирсэн хөрөнгө оруулалтаасаа санхүүжүүлнэ гэж хий худал амлаж, хуурч мэхлэн, элдэв гадаад дотоод албан бичиг, и-майл үзүүлж иргэдийг залилсан нь тогтоогдсон. Ийнхүү монголчууд үндэстэн дамнасан залилангийн сүлжээнд хууртаж маш их мөнгөө гадаад руу шилжүүлж алдсан байна. Мөн олон иргэд “хөрөнгө оруулалтаас” хувь хүртэхийн тулд үл хөдлөх хөрөнгө, байр машинаа зээлийн барьцаанд тавьж алдан давхар хохирсон. 60-тай филиппин эмэгтэй, 70-тай монгол иргэн нар нийтдээ 655 удаагийн үйлдлээр 8.5 сая доллар буюу 13.1 тэрбум төгрөгийг залилсан гэж тогтоогджээ.
NUUTS.mn
hunii shun***aa gej ene mongolchuud ch gesendee ih mungunii surgaar heterhii ih shun***daa hutlugdsunduu bolood mungunuus uur yam harj chadahgui hamag munguu taviad tuujee
баян улс сайхан юмаа.лаагаа иднүү лууьангаа иднүү бидэнд хамаагүй байнаа.монголчууд мөнгөтэй байнаа.энэ их мөнгөө эх орондоо юм хийсэн бол их буян болох.байлаа.шуналаасаа болж мөнгөө харийн луйварчинд***даж ингэж муухай шатах гэж байх уу.хэцүү байна доо
Үнэн бичээд байна уу үлгэр яриад байна уу
zuud bailgui
Hulduu dadaruud gadaad hun hurungu oruulagch gej***ahaar ni bdagaa ugch bdag dunhuu *** nar ve