Нууц мэдээллийн уурхай

“Таван толгой транс”-ын хятад ажилчин хилээр МИМИ оруулах гээд баригджээ

Нийтэлсэн: 2018-02-05 02:01:30

 
Хятадын иргэн,  “Таван толгой транс” ХХК-ийн Энк коксын үйлдвэрт засварын ахлах ажилтай Фу Д //Fu Duxue/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр импортолсон гэмт хэрэгт холбогджээ. Тухайн өдөр шалгалт хийж байсан хилийн цэргийн ажилтан хятад иргэн Фу Дгийн гар цүнхнийх арын цахилгааныг нь татаж үзэхэд хоёр боодол тугалган цаас байхаар нь нарийвчилсан үзлэг хийхээр арын өрөөнд оруулжээ. Нарийвчилсан үзлэгээр хоёр хөлнийхөө шилбэний доод хэрэгт оймсныхоо дотор талд гадна талаар нь гялгар цаасанд ороож дотуур нь сонингийн цаасанд боосон нунтаг цагаан өнгийн зүйл хийсэн байсныг илрүүлж хураан авчээ. Шинжилгээгээр тэр нь мансууруулах үйлчилгээтэй мими хэмээх бодис болох нь тогтоогджээ. Харин хятад иргэн “...Өнгөрсөн 10-р сард ажил дээрээ ковш засварлаж байгаад унаснаас болж зүрхний орчимд өвддөг болсон. Тэгээд урагшаа Хятад руу гарч 10 хоног эмчлүүлж байтал коксын үйлдвэрээс “ажилдаа ир” гээд дуудсан тул буцах болоод Ганц модны боомтод ирээд жижиг дэлгүүрээс эм авахаар орсон. Өвчин намдаах эм гээд сонингийн цаасанд ороосон таван боодол нунтаг цагаан зүйлийг /МиМи/ мөнгөн цаас, цаасан соруулын хамт 110 юаниар худалдан авсан. Тэгээд Монгол руу орохдоо оймсныхоо түрийнд нууж хийж яваад баригдсан. Би урьд нь энэ каффейн буюу МиМи гэх бодисыг Монгол улсад зарж борлуулж, түгээж байгаагүй...” гэжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших