Энэ жилийн “AVN Awards” буюу “Порно-Оскар”-оос орос жүжигчин Алексей Маетный дөрвөн дээд шагнал авсан. Маркус Дюпри нэрээр тоглодог тэрээр “Шилдэг эрэгтэй дүр”, “ Best Anal Sex Scene”, “Best Double Penetration Sex Scene”, “Best Group Sex Scene” гэсэн дээд шагналыг хүртжээ. Саяхан тэрээр Оросын “Лайф” сайтад дэлгэрэнгүй ярицлага өгчээ.
Би энэ бүхнийг Орос орныхоо төлөөө хийсэн
Өнгөрсөн жил би гурван “Порно-Оскар” авсан бол энэ жил дөрвийг авлаа. Мөн хамгийн гол шагнал болох “Шилдэг эрэгтэй дүр”-ийг хүртсэн. Би 28 номинацид нэр дэвшиж бас нэгэн дээд амжилт тогтоосон. Ер нь өрсөлдөөн маш хурц ширүүн болсон. Би энэ бүхнийг Орос орныхоо төлөө л хийсэн. Санкт-Петербургийг Нарвийн гудамжийн нэг хүү ирээд л эд нарт орос залуу ямар байдгийг харуулж чадлаа-
Ээж минь намайг хатуу гараар хүмүүжүүлсэн
Би хуучнаар Ленинград хотын Нарвийн гудамжны хүүхэд. Энэ гудамжны 328-р сургуулийг төгссөн. Ээж минь намайг хатуу гараар өсгөсөн. Дөрвөн настай байхад минь аяга таваг угаалгаж оймсоо орой бүр угааж сургасан. Цамцны зах маань хиртсэн харагдвал хатуугаар цээрлүүлдэг байсан. Үүний ачаар өдгөө би эмх цэгцтэй хүн болж өссөн. Миний таван жил үүрч байгаа үүргэвч маань бараг л шинэ юм шиг харагддаг. Учир нь хүмүүс үүргэвчээ шууд л шалан дээр чулууддаг бол би үгүй.
Охид намайг тоодоггүй байсан
Би 18 настайдаа занданаа тайлсан. Гэхдээ охид намайг бараг л тоодоггүй байсан. Хүүхдэрхүү төрхтэй 16 настайдаа 13-тай юм шиг, 18-тайдаа 15 настай хүү шиг харагддаг байв. Надад азарган зан хүсэл байгаагүй. Эмээтэйгээ амьдардаг, бүр порно кино ч үзээгүй хүүхэд байсан. Анх удаа эмэгтэй хүнтэй унтсанаас гурван сарын дараа анхны зураг авалтандаа орсон. Тэр үед л миний дотор нэгэн галзуу араатан сэрэх мэт болсон доо. Би жинхэнэ ороо нь орсон бух шиг болсон. Гэхдээ би сүсэг бишрэлтэй хүн. Би хийж байгаа зүйлдээ дуртай. Би өдөр бүр өөр бүсгүйчүүдтэй энгэр зөрүүлэх дуртай. Бүр хатуу харгис маягийн сексэд дуртай.
Хараад л унамаар хүүхнүүд
Намайг их сргуульд орох гэхэд эмээ маань эхлээд цэргийн алба хаа гэсэн. Цэргийн алба хаагаагүй бол эр хүн биш гэдэг ойлголт тэр үед хүчтэй байлаа. Цэргийн комисс эмнэлгийн шинжилгээ хийлгэх бичиг өгсөнийг нь би хаячихсан. Тэгээд порно кино хийдэг найзаасаа тусламж гуйхад тэр намайг нэгэн эмнэлэгт дагуулж очсон. Хэд хоногийн дараа тэр над руу залгаж “хөгшөөн хүрч ирээд пробонд орооч, чиний шинжилгээ ёстой дажгүй гарчээ” гэдэг юм байна. Би очтол ердөө дотоож хөхөвчтөй, ухаан алдаж унамаар хүүхнүүд байдаг байгаа. Естой янзтай. Тэр үед би эмээгээ, цэргийн алба гээд бүхнийг марчихсан байсан.
Намайг нэрд гаргасан хүн бол алдарт порно од Рокко Сиффредд
Намайг нэрд гаргасан хүн бол алдарт порно од Рокко Сиффредд юм. Тэр надад бүхнийг зааж сургаж намайг жинхэнэ секс машин болгосон хүн. Намайг эхлээд Унгарын Будапешт/зүүн Европын порно кино үйлдвэрлэлийн төв, орос украйнчууд их ирдэг/-д авчирсан. Тэндхийн эрэгтэй жүжигчид хүчирхэг сайхан эрс. Гэхдээ намайг нэг л өөр болохыг Рокко олж харсан гэдгээ дараа нь надад хэлсэн. Тэр миний дотор арслан байгааг удахгүй хүчирхэг болох бяцхан Симба байгааг харсан мэдэрсэн. Намайг ажиллаж байхад үүнийг миний нүднээс олж харсан гэсэн. Хэрвээ ямар нэгэн төрмөл авьяас байхгүй бол порно кино руу ороод хэрэггүй. Чамд байгаалийн араатан төрх, зэрлэг зангаас чинь жаахан ч гэсэн үлдсэн байх ёстой. Зарим хүмүүс өвсөн тэжээлтэн, зарим нь махчин төрхтэй байдаг. Гэхдээ үүнд муу юм байхгүй.
Рокко одоо 53 настай ч тулааны талбарт гарсан галзуу бух шиг л хэвээрээ байна. Надаас 10 дахин илүү, би хажууд нь нүдээ нээгээгүй гөлөг л гэсэн үг. Эр хүнд бусдыг эрхэндээ оруулж дарж, дарангуйлах эзэрхэх араатан зан төрх байх ёстой. Би одоо ямар ч бааранд ороод хамгийн хөөрхөн хүүхнийг нь дагуулаад гараад ирж чадна.
Би 3000 хүүхэн эдэлсэн
2010 онд Рокко намайг Америк явахыг зөвлөсөн. Гэсэн ч би хайртай хүүхэндээ уягдаад явж чадаагүй. Гэтэл дөрвөн жилийн дараа тэр намайг хаяж би уурандаа шууд Америк явахаар шийдсэн. Өдгөө хүрсэн амжилтынхаа энэ өндөрлөгөөс би түүндээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэр л намайг уурлуулж хурцалж энэ зэрэгт хүрэх эхлэлийг тавьсан юм. Түүнд хаягдахдаа би арчаагүй дорой амьтан мэт уйлж байсан. Харин Америкт ирээд зураг авалтанд орохдоо зэрлэг адгуус шиг л аашилж байсан. Би нийтдээ гурван мянган хүүхнийг эдэлсэн. Эхлээд нэрийг нь тэмдэглэдэг байснаа хоёр мянгад хүрэнгүүт нь бичихээ байсан.
Эхнэр маань харддаггүй
Ажил гэрээ хоёроо тэнцүүлэх хэрэгтэй. Эхнэр маань намайг харддаггүй. Өөрөө ч порно жүжигчин, Бриджит Жи гэдэг нэрээр тоглодог испани порно од Лус Абреу. Хоол гайхалтай хийдэг. Би латинамерикийн халуун хоолонд дуртай.
Би хэзээ ч Виагра хэрэглэж байгаагүй
Би сард 40 удаа зураг авалтанд ордог. Нэг удаагийн зураг авалтанд 55 минут тасралтгүй, өчүүхэн ч зогсолтгүй ажиллах ёстой. Тийм ч учраас “ажил” дээрээ бахардаж унахгүйн тулд өглөө бүр 5 кмд кросс гүйдэг. Олон хүн надаас Виагра хэрэглэдэг эсэхийг асуудаг. Хэрвээ хэрэглэдэг байсан бол зүрх маань аль хэдийн дэлбэрчих байсан биз. Би порно киноны салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Би хамрагчтайгаа сайхан харьцдаг. Зураг авалтын дараа хамт хооллож наран шарлагын газарт хамт явдаг. Мөн тогтсон нэг эмнэлэгдээ 12 хоног тутамд тогтмол шинжилгээ өгдөг.
"Бентли", "мерседес", "порше"
Ийм машинтай порно одод олон байдаг. Гэхдээ би тэднээс ухаантай тул мөнгөө өөрийнхөө бизнесд л оруулдаг. Би оросууд порнод бух шиг нухалцаж чадна гэдгийг бүгд мэдээсэй гэж хүсдэг. Орос эрчүүдийг итали азарган эрс шиг хүндлээсэй гэж мөрөөддөг.
НУУЦ.мн