.jpg)
Барилгын политехникийн коллежид тамхи тасан оюутнуудыг жагсаагаад нэгнээр алгадуулж шийтгэдэг гэнэ. Хэрвээ тэр оуютан нь бусдыгаа сулхан алгадаад байвад багш өөрөө чанга алгаддаг аж. Саяхан тус коллежийн нэгэн оюутан газарзүйн багш Т.Ц-д алгадуулж хэнгэрэг нь цоорсон хэрэг гарчээ. Нэ хэргийн талаар гурван өөр мэдүүлэг авагджээ. Алгадуулсан оюутан “... багш манай ангид 3-р цаг дээр газарзүй заахаар орж ирсэн... Дараа нь дахиад бид нарыг тоолуулж байгаад над руу хараад чи муу үсээ угааж чадахгүй юм байж үсээ будлаа гээд миний баруун хазар болон чих нэг нэг удаа алгадсан юм. Тэгээд лекцээ уншиж байгаад дуусах үед чи муу гутлаа арчиж чадахгүй байна уу гээд миний баруун нүд рүү цохих үед миний нүднээс нулимс гарсан ... Миний баруун чих дотроо халуун оргиод толгой өвдөөд байсан юм ... багш алгадах үед хуучин булаг гардаг цоорхой хэнгэрэг сэтэрсэн байх” гэжээ. Харин алгадсан багш “...тамхи татсан хүүхдүүдийг Энхтүвшингээр алгадуулахад аажуухан алгадаад байхаар нь чи алгадаж чадахгүй байна гэж хэлээд би өөрөө алгадсан. Уг гэмтлийг би учруулсан байх..” гэжээ. Зодуулсан сурагчийн найз нь “...орой багшид зодуулсан гээд ирсэн. Учрыг асуухад багш чи хаанахынх юм гэж асуухаар нь хотынх гэсэн чинь танай өвөө, аав чинь хаанахынх юм гэж асуухаар нь Ховдын Мянгадын халх хүн гэж хэлсэн. Тэгтэл яахлаараа халх байдаг юм гэж хэлээд зодсон гэсэн ... баруун нүд нь хөхөрсөн, чих толгой нь өвдөөд байна гэсэн ...” гэжээ. Гайхалтай нь багш нь Ховдын Жаргалантых бол оюутан нь Мянгад сумых гэнэ.
NUUTS.mn