Нууц мэдээллийн уурхай

МАН-ын буянаар МАНИУС ганц саалийн үнээгээ АЛДЛАА

Нийтэлсэн: 2018-02-02 01:37:09

 

Эрдэнэтийн хувьцааг бидэндээ авчирч өгсөн Ардын Засгийн газар, Ардын намдаа баярлалаа гээд алгаа хорстол ташиж байсан гэнэхэн ард түмэн минь та биднийгээ тэжээдэг ганц саалийн үнээ болох “Эрдэнэт” үйлдвэр ийнхүү сүүгээ өөр тийшээ урсгах болов. Харин бид сүүгүй хоцорсоны дээр ахин нэмж өрөнд ороод сууж байна. алдарт "Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүү "Эрдэнэт” үйлдвэрийн 51-ийг барьцаанд тавьсан дэлхийн томоохон банкны нэг "Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.доллар зээлсэн.  Энэ хэрэгт тухайн үед үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар,” УБТЗ”-ын дарга Т.Очирхүү нар холбогдсон. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр мэдээгүй хараагүй байна гэж огт байхгүй. Одоо энэ зээлийн 100 сая доллар, өдрийн хүүний 700 мянган долларын өрийг үйлдвэр төлөхөөр Лондонгийн арбитрын шүүхийн шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэр энэ сарын 10-нд Засгийн газарт ирсэн агаад УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нь энэ асуудлыг шийдэхийн оронд Давосд хуралд суухаар 20 гаруй хоног гадаадаар зугаалаад ирсэн байна. Арбитрын шийдвэрийг хүлээн авсан  1-р сарын 10-наас өнөөдөр хойшхи нэг сарын хүү нь л гэхэд 630 мянган доллар буюу 1.5 тэрбум орчим төгрөг болж байна. Нэгэнт Эрдэнэтийг барьцаанд тавьж Засгийн газар баталгаа гаргасан хойно Монголын төр төлөх нь үнэн юм. 100 сая доллар нь хүүтэйгээ нийлээд бараг 250 тэрбум төгрөг болно. Энэ нь Монголын №1 татвар төлөгчийн энэ жилийн улсын төсөвд төлөх мөнгө тэр чигээрээ дашин шог болж байна гэсэн үг.  Мөн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болох гэж байгаа иргэн та ч ирээдүйд ноогдол ашиг гэж авахгүй нь. Харин ч өртөнд тооцогдоно. Ийнхүү Ардын намынхан Эрдэнэт үйлдвэрийн шимийг нь аваад шимэлдэгийг нь бидэнд өгч байна. Шим гэснээс одоогийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь өр төлөгдөхөөс өмнө амжиж тансаглаад авсан байна шүү ...
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших