.jpg)
Энэ явдал өнгөрсөн оны 8-р сард Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин дэгдэх үеэр гарсан агаад тухайн үед ихээхэн нууцалж байсан. Шүлхий өвчин гарсаны гараа өвчний голомтыг тойруулан эргүүл пост гаргасаны нэг нь Шижирийн аманд байрлаж байжээ. Энэ пост Орбитын эцсийн буудлаас Найрамдал зуслан руу явдаг автозамаас баруун зүгт байсан. Дүүргийн ЗДТГ-аас шүлхийн голомт болон эргүүл постонд гарсан цагдаа онцгойн албан хаагчдын хоол хүнсийг хариуцаж байсан аж. Тухайн үед хохирогч болох ЗДТГ-ын ажилтан эмэгтэйг дүүргийн цагдаагийн албан хаагч нь “обьектаа танилцуулна” хэмээн Шижирийн пост дээр аваачиж төрсөн өдрийн баяраа тэмдэглэх нэрээр архиа шахжээ. Огт уудаггүй эмэгтэй архиар шахуулаад согтож унахад нь хувцсыг нь тайчин хүчирхийлсэн гэнэ. Өглөө машинд нүцгэн сэрээд шаардсаар байж хувцсаа авч өмсжээ. Мөн урьд шөнө нь тэдэнд архи хундгалж өгж байсан цагдаа шал согтуу, модноос гавлуулчихсан харагджээ. Тэр өдрөө ажлаа орхин гэртээ харьж эцэг эхдээ мэдэгдэн улмаар цагдаад ханджээ. Саяхан энэ хэргийг шүүх шийдвэрлэсэн агаад хохирогчийн тал гомдол саналгүй гэсэн тул хэрэгтэнд тэнсэн харгалзах ял өгчээ. Тэрээр үндэсний сур харвааны дархан мэргэн цолтой, цагдаагийн багийн гишүүн, сурын харваагаар улсад хоёр түрүүлсэн гэнэ.
NUUTS.mn
хохирогч гомдолгүй ч гэсэн хуулийн дагуу шийтгэх ёстой