Их Британы “ITV1” ТВ-ийн “This Morning” нэвтрүүлгээр швед зохиолч Эмми Абрахамсон америк нөхөр Вик Кокулагийн хамт оролцож хайр дурлалын түүхээсээ хуваалцжээ. Тэд 2006 онд анх учирчээ. Америк эр Европоор аялахаар Холландын Амстердам хотод ирсэн ч мөнгө нь маш хурдан дуусаж сохор зоос ч үгүй үлджээ. Мөнгө нь дууссан тул аялал нь ч мөн өндөрлөж өдөр хоногийг гуйлга гуйж өнгөрөөх болжээ. Гуйлга олсон мөнгөөрөө хоол авч идэхийн оронд харин архи уудаг болсон байна.
-Гэнэт л бүх зүйл хяналтаас гарч би архинд орчихсон. Ёстой гэнэтийн өөрчлөлт болсон доо. Нэг л өдөр би өөрийгөө орон гэргүй, гудамжны тэнэмэл архичин болсоныг ойлгосон-
Харин тэр үед олон орноор аялсан Эмма жүжигчний мэргэжилд авьяасаа сорихоор Амстердамд ирээд байжээ. Тэрээр цэцэрлэгт сандал дээр суугаад найзаа хүлээж байхад нь Вик ирж хажууд нь суужээ. Холгүйхэн байшин дээр том цаг байсаар атал цаг хэд болж байгааг асуусан гэнэ.
-Би орон гэргүй хүн болохыг нь хараад л ойлгосон. Маш бохир муухай, ялангуяа гар гарын хумс нь нил хир байсан. Солиотой хүмүүс л чирч явдаг байх гэмээр нэг чемодан барьчихсан. Дотор нь уутан хөнжил, лаазтай шар айргаа хийж явсаныг нь дараа нь мэдсэн юм. Үг солих үед түүнийг маш гоё хүрэн нүдтэй болохыг нь анзаарч бас намайг хөөрхөн хөгжөөчих алиа эр байна гэдэг нь харагдсан-
10 минутын дараа Эммагийн найз нь ирж тэд салжээ. Бүсгүйг явахад тэнэмэл эр энэ сандал дээрээ энэ цагтаа таван өдрийн дараа уулзах болзоо тавьсан гэнэ. Орон гэргүй эр ямар ч боломжгүйг мэдсээр байж өөртөө маш итгэлтэйгээр өдөр цаг товлосон нь Эммаг нэлээд гайхшруулж бас сэтгэлийг нь хөдөлгөжээ.
Ингээд тав хоногийн дараа анхны болзоо нь болжээ. Вик хүүхдийн дугуй уначихсан 20 минут хоцорч ирсэн гэнэ. Тэд цэцэрлэгт бяцхан цайлж хэдий ойртоход маш муухай үнэртэж байсан ч тэвчиж байгаад тэнэмэл эрд үнсүүлжээ. Долоо хоногийн дараа Эмма Вена хотын нэгэн театрд уран сайхны удирдаачаар ажиллахаар явахдаа утасны дугаараа үлдээжээ. Харин гурван долоо хоногийн дараа Вик залгасан байна.
- Венад яаж ирсэнийг нь асуухад галт тэргээр гэсэн-
Гэхдээ нэлээд будлиан тарьжээ. Венад ирсэн даруйдаа шарсан тахианы мах хулгайлсан хэргээр баригдаж хэдэн цагийн дараа арай гэж суллагдсан гэнэ. Үүнээс хойш тэд салаагүй. Гэрлэж хуримаа эртний нэгэн цайзад хийжээ. Вик Америкт хийж байсан цахилгаанчны мэргэжилээрээ ажилд оржээ. Ийнхүү аз жаргалтай 10 жил өнгөрчээ.
Зургаан жилийн өмнө Деста Тиль гэдэг ихэр хүүхэдтэй болжээ. Вика хайр дурлалын түүхийнхээ тухай “Бутанд амьдардаг эр дурласан нь” гэсэн ном бичсэн аж.
-Бид хүүхдүүдээ аав ээж нь хэрхэн учирсан яаж гэрлэснийг ярьж өгсөн. Тэдэнд аав нь өмнө нь цэцэрлэгт бут сөөгөн дунд унтдаг байсан нь харин ч хөгжилтэй санагдсан гэсэн-
НУУЦ.мн