Ихэр хүмүүс амь нэгтэй гэдэг нь үгүй болохыг баталсан нэгэн хэргийн тухай
NY Post мэдээлжээ. Анастасия болон Александрия Дюваль нар нь ихэр агаад Хавайд амьдардаг байжээ. Ихрүүд маш эвтэй нэгнийгээ ямагт тусалж дэмждэг гэдэг. Харин Анастасиягийн найз залуу, хэсэгтээ хамт амьдарсан Федерико Бейлийн баталснээр тэд хоорондоо хонь чоно шиг байсан гэнэ.
Аймшигт хэрэг гарах өдөр ихэр бүсгүйчүүд бас л хэрэлдэж муудалцсан агаад залууг усанд орж байх хооронд машин аваад явсан аж. Замд нь харсан гэрч нарын мэдүүлснээр бүр машин дотор үсдэлцэж зодолдсон байдаг. Хэрүүл зодоон үргэлжилсэн машин давхисаар замаас гарч хавцал руу унажээ.
Анастасия нь маш хүнд гэмтэж гэмтлээ даалгүй амиа алдсан бол Александрия ердөө л шалбарсан төдий байсан гэнэ.
Тэрээр амьд гараад зогсохгүй талийгаачийг оршуулсаны дараа ихрийн өрөөсөнгийнхээ найз залуу илт өдөж сээтэгнэх болжээ.
-Тэр намайг тэвэрч наалдаж мөрөн дээр толгойгоо тавьж хайр эрнхрийлэл хүсэж байгаагаа хэлсэн. Ослын дараа бүр Анастасигийн даашинзыг нь хүртэл өмсдөг нь миний хувьд тэвчихийн аргагүй байсан. Би тэр өдөр чухам юу болсоныг асуухад хариулахаас үргэлж зайлсхийж ирсэн-
Осол 2016 онд болсон агаад тухайн үед золгүй явдал хэмээн хэргийг хаасан. Харин ихрийн өрөөсөнгийн үхлийн тухай шинэ баримт нөхцөл байдал илэрсэн тул өнгөрсөн жил Александриг хүний амь хөнөөсөн хэргээр баривчилсан.
Гэхдээ тэрээр тулгасан ялыг эсэргүүцэж байгаа аж. Харин мөрдөн байцаалтын явцад бүхий л нөхцөл байдлаар ихрийн өрөөсөн амиа алдсан осол нь золгүй явдал биш харин зохион байгуулсан хэрэг байж болох нь улам бүр батлагдаж байгаа гэнэ.
NUUTS.mn