“Өрсөлдөх чадваргүй” Засаг дарга Ц.Мөнхнасан Булган аймгийг “ХАНЬ” татахаа мартжээ
.jpg)
Энэ өдрүүдэд 21 аймгийн Засаг дарга нар хотод чуулж номын дуу сонсож байна. Өнгөрсөн оны сүүлээр аймгуудын өрсөлдөх чадварын индекс гарсан. Энэ жагсаалтад дээгүүр орсон аймгийн Засаг дарга нар нүүр бардам хойморт сууж байгаа бол доогуур орогсод нь адагт сууж амаа хамхиж яваа гэнэ. Хурлын үеэр өрсөлдөх чадварын индексийн жагсаалтын 20-д бичигдсэн Архангай аймгийн Засаг Ц.Мөнхнасангаас “Аймгуудын өрсөлдөх чадвараар Архангай аймаг нэлээд хойгуур жагссан гэж байна. Энэ үнэн үү?” гэж асуухад “Өрсөлдөх чадвараар Говь-Алтай, манай хоёр сүүлд орсон гэх мэдээлэл цацагдсан” гэж бэлэн хариулжээ. "Үхэх хүн ханьсаг" гэж үнэн үг аж. Гэхдээ Архангайн Засаг дарга нэлээд олон хань дагуулах байснаа мартжээ. Тэдний нэг нь Булган юм. Энэ аймгийн үзүүлэлтүүд сүүлийн хоёр тасралтгүй доошоо уруудаж байна. Ирэх жил Засаг дарга З.Батзориг нь Архангайн Засаг дарга шиг хань хайгаад зогсож байхад гайхах зүйлгүй болсон.
НУУЦ.мн
