.jpg)
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь одоогийн УИХ-ын 76 гишүүний дотроо л сор нь гэгддэг. Дөрвөн ч удаа засагт орж Хууль зүйн сайдын албыг хашсан. Бүх УИХ-ыг ч тэргүүлж байсан. Тухайн үед сайдтан эрүүгийхнийг олноор нь шоронд суулгасан тул намын нөхөд нь аюулгүй байдлыг нь бодолцон төрийн онцгой хамгаалалтанд байдаг энэ албан тушаалд дэмжсэн гэдэг. Гэтэл сор болсон сайд гишүүн маань саар нөхдийн гаргадаг авираар авирласаар байна. Тэрээр мөнгө төгрөг идээгүй, хууль бус ажиллагаанд оролцоогүй ч ёс зүйн том алдааг шил дараалан гаргаж байна. Түүн шиг улстөрд удаж бараг “үхэхээс бусдыг үзсэн” хүнд иргэдийн амьжиргааны доройтол, эдийн засгийн уруудалтын үед асар үнэтэй тансаг машин хөлөглөхөөс татгалзах мэдрэмж байгаагүй нь гайхалтай. Гутлын хувьд ч мөн адил. Дээр нь хүндэтгэлтэй хандах учиртай төрийн ордонд хажууд нь хүн аягатай цайгаа тавьчихсан ширээн дээр гутлаа гозолзуулна гэдэг нь арай л дэндүү. Бодвол цай ууж байсан гишүүн нь “шинэков” байсан бололтой. Болсон явдал Засгийн газрын нэр хүндийг их сэвтээлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ганхуулсан концессын гэрээ ч ийм шуугиан тарьж байгаагүй. Сайдын ёс зүйн алдаа он гараад яригдаж эхэлсэн засаг огцруулах шуугианд ташуур өгсөн гэхэд болно. МАН-д 1-4 хүртэл ээлжийнхэн байдаг. Засгийн газар асуудалд орооцолдох тусам 3-р ээлжийнхэн догдолж хөөрч алгаа үрчиж сууна. Тэд гутал муталхан, машин унаахан зэргээр өөрсдийх нь боломжийг огцом нэмэгдүүлж байгаа Ц.Нямдорж сайдад цаагуураа их баярлаж байгаа гэнэ.
НУУЦ.мн
Бид энэ хүнийг эвдээд хаячихсан юм байна