Нууц мэдээллийн уурхай

Павел Майков: “Бригад” кино Оросын эсрэг ГЭМТ ХЭРЭГ үйлдсэн

Нийтэлсэн: 2018-01-30 14:36:46

 

Оросын «ВМ» хэвлэл  2000 оны үед хойд хөршийхнийг төдийгүй монголчуудыг байлдан дагуулсан «Бригад» кинонд тоглосон Павел Майковоос ярицлага авчээ. Тэрээр энэ кино гарсаны маргааш нь л Сергей Безруков, Дмитрий Дюжев, Катя Гусева  нарын хамт алдартан болсон ч өдгөө үүнийгээ алдаа гэж үздэг аж. 
-Та одоо кинонд тоглож байна уу ?
-Тоглож л байна. Оросын кино урлаг мөхсөн. Тэрбум тэрбумээр нь зарж байгаа мөртлөө хогийн сав луу чулуудмаар ямар ч хэрэггүй кино хийж байна. Бас монтажны гээд новшийн кинонд их мөнгө зарахыг нь яана. Саяхан 1-р сувагт зориулж хийдэг ээлжит нэгэн шал дэмий цуврал болох «Икра»/Түрс/-д тоглосон. Мөнгө олох хэрэгтэй биз дээ. 
-Кинонд дургүй болж дээ ...
-Кино хийх нь надад таалагддаг. Би дүр бүтээх дуртай. Харин хийж байгаа киноныхоо чанарын тухайд ичмээр байдаг. Одоо кино яаж хийдгийг мартаж. Тоглож чадах ч хүн алга. 
-«Бригад» кино нийгэмд сайн муу юу авчирсан бэ ?
-2000 онд энэ кино гарсанаас хойш манай киночид үнэндээ өөр олигтой зүйл хийж чадаагүй.  «Бригад» үнэхээр ард түмний зүрх сэтгэлд хүрч нийгмийг донсолгож чадсан.  Энэ талаараа тун муугүй болсон. Кинонд тоглосны хувьд хүн хүн надад алдар нэр авчирсан. Харин нийгэмд гай уршиг л өгсөн. «Бригад» бол Оросын эсрэг хийсэн гэмт хэрэг шүү дээ. Энэ гэмт хэрэгт Безруков ч оролцсон  би ч оролцсон. Гэхдээ тэр ийм киноны дараа Ийсүс Христийн дүрд тоглосон. Харин би «Бригад»-ын дараа ийм дүр бүтээх гэж яасан ч зүрхэлж чадахгүй. Энэ киног гарахад гудамж эзгүйрээд гэмт хэргийн гаралт ч буурсан гээд гоё сайхан юм их ярьдаг. Тэгэхгүй яах юм, бүгд энэ киног үзээд гэртээ сууж байгаа юм чинь. Одоо Бондарчукыг цаг үеэ тодорхойлсон мундаг кино хийж байна гэж магтацгаах юм. Худлаа ч дээ, тэрний киног хэн ч үздэггүй.
 
-«Бригад» алдаршсаны гол нууц нь юу вэ ?
-Энэ киноны багийнхан хэнийг ч гайхшруулж цочирдуулах гээгүй юм. Урлагт гэнэт цоорох дэлбэрч гарч ирэх гэсэн бүхэн бүтэлгүйддэг жамтай. Бид бүгд залуухан жүжигчид, анхны дүрээ авцгаасан. Найруулагч Леша Сидоровын ч анхны кино нь байсан. Ард түмэнд энэ кинонд гардаг баатрууд шиг Робин Гудууд, өөрсдийх нь дундаас төрсөн зоригтнууд их таалагддаг. Тэд тогтолцоог сөрөөд л тэмцээд л эвдээд л ... -«Бригад» -ын гол гай нь энэ киноны дараа хөвгүүд бүгд дээрэмчид болохыг мөрөөддөг болсонд байгаа юм. Ийм байж болохгүй. Нийгмийг хүчирхийлэл,үзэн ядалтаар аварч болохгүй шүү дээ.
 
 
/Хэсэгчилэн орчуулав/
 
 
NUUTS.mn
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших