.jpg)
ДэйлиМэйл -д мэдээлснээр Камбожийн цагдаа группен сексийг сурталчилсан бүжиг бүжиглэсэн хэргээр 19-35 насны 20 гаруй жуулчныг баривчилжээ. Тэд камбожчуудын эртний шүтээн Ангкор-Ват-ын дэргэд ийнхүү ёсон бус бусармаг үйлдэл гаргасан нь хэргийг нь бүр ч хүндрүүлэх нь тодорхой болсон. Баривчлагсадын дунд Нидерланд, Канад, Норвеги, Шинэ Зеландиин иргэдээс гадна таван англи жуулчин байгаа аж.
Хэрэг явдал Ангкор-Ват шүтээний ойролцоохь Сиемреап хотод болжээ.
100 гаруй жуулчид цугларч үдэшлэг хийсэн байна. Энэ үеэр тэд садар самууныг буюу бүр тодруулбал группэн-сексийг сурталчилсан бүжиг бүжиж нутгийн ёс заншил болон хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн гэнэ.
Ёсон бус үйлдэл гаргасан гадаадын иргэдийг баривчлахаар 30 гаруй цагдаа иржээ. Тэд тааралдсан жуулчин болгоныг л барьсан гэнэ. Зарим нэгэн бүжиглээгүй жуулчид хүртэл баригджээ.
Жуулчид өдгөө хоригдож байгаа бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тус улсын хуулиар хэргийг шүүхэд шилжүүлэхэд дор хаяж хагас жилийн хугацаа ордог. Харин жуулчид энэ хугацаагаар Камбожийн шоронд хоригдох нь тодорхой болжээ.
NUUTS.mn