.jpg)
“Засгийн газрын 100 хоног” хэвлэлийн бага хурлын үеэр хамгийн худал хэлсэн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, хамгийн үнэн хэлсэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗ-н сайд Ц.Нямдорж нар байв. 100 дахь хоногийн гол асуудал нь ХЗ-н сайдын хөлөглөдөг тансаг унаа байсан нь засаг төрийн ажил ямар жижиг түвшинд унасаны баталгаа юм. Хурлын үеэр үнэн худал хэлсэн сайд нар ийн өчлөө.
Г.Занданшатар: Ц.Нямдорж сайдын унаа нь АСЕМ-ын үеэр авсан 570.
У.Хүрэлсүх: Би Ц.Нямдоржид шинэ машинаа зарж, төсөвт мөнгө оруул гэсэн.
Д.Сарангэрэл: Манай Засгийн газрын нэг ч сайд том машин аваагүй.
Ц.Нямдорж: Манай яамныхан миний аюулгүй байдлыг хангах гэж шинэ машин авч өгсөн.
Үүнээс үзэхэд тэд хуралд орж ирэхээсээ өмнө өчгөө нийлүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Мөн сайдын лексус нь 2018 оны шинэ унаа болох нь тогтоогдсон.
Харин АСЕМ нь 2016 онд буюу хоёр жилийн өмнө болсон гэдгийг Г.Занданшатар “мартжээ”. Ер нь Америкаас ирэхдээ л юм мартдаг болчихсон гэдэг.
НУУЦ.мн
Зандан шатар нэг л биш ээ. Бүлгийн ахлагчдаа загнуулж ч байх шиг