Нууц мэдээллийн уурхай

Ардын нам АН-ын шийдвэрүүдийг цуцалж дуусаад одоо ӨӨРСДИЙНХӨӨ шийдвэрийг цуцалж эхэллээ

Нийтэлсэн: 2018-01-30 01:04:59

 

МАН-ын засгийн эрхэнд гарсан өдрөөсөө эхлэн өмнөх засгийн хийсэн эхлүүлсэн бүхнийг зогсоох нураах өөрчлөх ажилд хийсэн. Энэ том давалгаанд бүр байшин хүртэл өртсөн нь цэнхэр хаягтай байсан Баянгол дүүргийн захиргааг улааруулсан. Орон нутагт ч энэ ажиллагаа өрнөснөөс хамгийн “шийдвэртэй” явагдсан нь Увс юм. Энэ аймгийн МАН-ын дарга нар өмнөх Засаг даргынхаа бүх ажлыг зогсоож ажлаа одоо ч хийж байна. Одоо засгийн дээд дунд түвшинд АН-ын үед эхлүүлсэн ажлуудаас бараг үлдсэнгүй. Энэ нь Ардын намын Ардын засагт хийх ажил үлдээгүй гэсэн үг болж таарлаа. Гэсэн ч У.Хүрэлсүхийн Засгийн газар хийх ажлаа бас олоод авсан нь өөрийнхөө гаргасан шийдвэрүүдийг цуцлах ажиллагаа байв. Бүр үүнийгээ ажил хийсэн болгож мөн мэдрэмжтэй хурдтай ажилласан хэмээн урталчилж байгаа нь хачирхалтай. Цахим ертөнц  тэдэнд хаягласан баяр талархалаар гулгиж байна. Сарын өмнөхөн ЗГХЭГ-ийн дарга нь татвараа дэлхийн жишгээр нэмсэн хэмээн өмөөрч байсан ч өчигдөр Ерөнхий сайд нь татварын нэмэлтээсээ буцаж байгаагаа албан ёсоор зарлав. Гэтэл нэг хүний үгээр татвар цуцлагдадгүй. Татварыг хуулиар тогтоож хуулиар цуцлана гэж Татварын хуулинд хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Одоо татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах удаан үргэлжилсэн сунжирсан ажил өрнөж тэр нь УИХ-аар батлагдах хүртэл их цаг авна. Энэ нь Ерөнхий сайдын 880-хон хоногоос нэлээдийг хороох биз. У.Хүрэлсүх шатахууны үнийг барихгүй гэж зарласанаар бүр төрлийн шатахууны үнэ нэмэгдэж өргөн хэрэглээний барааны үнийг хөрөгдсөн. Одоо эргээд үүнээсээ ухарч  хэрэглээ багатай А80 бензинийг тэглэж хамгийн их хэрэглээтэй дизель түлшийг нэмсэнээр үнийг хөөрөгдөл хэвээрээ үлдлээ. Ийнхүү ээлж дараалан гаргасан шийдвэрүүдээсээ буцсанаар энэ Засгийн газар чадвар бас хэмжээгээ харууллаа.  АНХНААСАА ЯМАР Ч ТООЦОО СУДАЛГААГҮЙ ШИЙДВЭР ГАРГАЧИХААД, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛМОГЦ  ЭРГЭЖ БУЦАН ШИЙДВЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОНОО АЖИЛ ХИЙСЭН БОЛГОЖ ХАРАГДУУЛЖ БАЙНА. БҮХЭЛ БҮТЭН УЛСААР ТОГЛОЖ БАЙНА ДАА ... Энэ янзаараа бол нефть боловсруулах үйлдвэр барих, түүхий нүүрсийг хотод оруулахгүй гэх мэт амлалтаасаа хөнгөхөн буцаж чадах засаг аж. У.Хүрэлсүхийн үйл ажиллагааг харахад олон нийтэд тэр тусмаа сошиаль орчинд тааруулж ажлаа хийдэг болжээ. Иргэд нүүрс тараахыг эсэргүүцмэгч БОАЖ-ын сайдаа бүр цахимаар загналаа. Татварын нэмэгдэл, хүүхдийн мөнгө, тэтгэвэрийн өөрчлөлтийг нь эсэргүүцэхэд тэр дор нь шийдвэрээ цуцалж байгаа нь эдийн засгийн хямралаас гаргах тогтсон бодлого төлөвлөгөө байхгүйг харуулж байна. Үнэхээр шийдэмгий зоригтой хүнсэн бол татварын нэмэлтээ хамгаалаад орж ирсэн мөнгөөр нь утааны зэрэг асуудлаа шийдээд явах байсан. Өчигдрийн хэвлэлийн хурлыг харахад У.Хүрэлсүх их ууртай бухимдуу ард түмэнд ялархаад байгаа мэт зуунги ярьж  байх юм. Ард түмний урам зоргийг сэргээсэн, уриалан дуудсан шинэлэг зүйл ярьсангүй. Засгийн газрын 100 дахь хоногийн тайлангийн хурал дээр нэг сайдых нь машины дуулиан гол асуудал болж орж байгаагаас л үүнийг харж болно.  
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших