Нууц мэдээллийн уурхай

Баян хятад эмэгтэй 23-тай залууг 787 МЯНГАН доллароор “худалдан” авч нөхрөө болгожээ /бичлэг/

Нийтэлсэн: 2018-01-29 08:38:15

Хятадын Weibo-д шуугиан тарьж байсан энэ бичлэгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоо л ил болж байна. Үл хөдөх хөрөнгийн бизнесээр баяжсан 38 настай эмэгтэй нь ганц бие агаад өмнөх гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй гэнэ. Хүү нь одоо 14-тэй аж.

Эмэгтэй өдгөө сууж байгаа 23-тай залуутайгаа бүр эртнээс хамтран амьдарчээ. Бүр залууг 15 настай байхад нь нэг гэрт орсон аж. Харин одоо эгчмэд эмэгтэй нь бие давхар болсон тул гэрлэхээр шийджээ.

Гэхдээ залуугийн эцэг эх эхэндээ энэ гэрлэлтийн эсрэг байжээ. Тэд хүүгээ дагавар хүүхэдтэй мөн олон насаар эгч эмэгтэйтэй гэрлүүлэхгүй хэмээн татгалзжээ. Тэгээд ч залуугийн ээж өөрөөсөө нэг насаар эгч бэртэй болохгүй гэжээ. Гэсэн ч бизнесмэн эмэгтэй мөнгөөр бүхнийг шийдсэн байна.

Тэрээр ирээдүйн хадмын талдаа таван сая юань буюу 787 мянган долларын бэлэн мөнгө, эд хөрөнгийг сүйн бэлэг болгон өгчээ. Үүнээс 100 мянган доллар буюу 660 мянган юанийг бэлнээр бэлэглэжээ. Үлдсэн мөнгөнд нь үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, зуслангийн байр мөн “Ferrari” загварын спорт машин ч бэлэглэжээ. Тэр нь энэхүү бичлэгийн эхэнд гарч буй улаан машин гэнэ.

Баян эгчмэд эмэгтэй залуу эр хоёрын хурим Хайнань арал дээр тансаг сайхан болжээ. Болсон явдал Хятадад мөнгөөр бүхнийг шийддэгийн нэгэн баталгаа болсоноос гадна бие даасан хүчирхэг эмэгтэйчүүд олширч байгааг харууллаа хэмээн цахим хэрэглэгчид нь шуугиж байна.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших