.jpg)
Daily Mail-д мэдээлснээр эхнэрээ бурхан болсон гэдгийг мартсан зөнөглөх өвчтэй 91 настай өвгөн ахимаг охиныхоо гарт амиа алдсан хэрэг Аризона мужийн Баруун Сан-Сити хотод гарчээ. Ээжийгээ нас барсаны дараагаар 61 настай Сьюзан Дюбуа Марцинко нь хамтран амьдрагч болсон өтөл настай аавын хамт амьдрах болжээ. Ухаан санаа нь өдрөөс өдөрт муудаж байгаа өвгөн охиныхоо хамтран амьдрагчийг хэн болохыг нь бүрмөсөн мартаж гадны хүн хэмээн хажиглан хөөж ад үзэж эхэлжээ. Дараа нь охиноо талийгаач эхнэртэйгээ эндүүрэн оролдох болсон гэнэ. Хамгийн анх удаа 2017 оны 10-р сарын 4-нд бэлгийн сэдэлттэйгээр охиноо барьж авахад нь агнаж ятгаж байж арайхийн болиулсан гэнэ. Гэсэн ч охиноо угаалгын өрөө, унтлагын өрөөнд нь отож харуулдан зовоосоор байжээ. Тэрхүү 10-р сарын 17-ны өдөр зөнөглөсөн өвгөн охиноо гал тогооны өрөөнд байхад нь ахин барьж авчээ. Энэ удаад загнаж зандраад нэмэр болоогүй бөгөөд харин ч улайран дайрсанд охин нь гарт тааралдсан анхны зүйлээр аавыгаа цохисонд шууд унажээ. Охиных нь хамтран амьдрагчийг чимээнээр гүйж ирэхэд Сюьзан аавынхаа цээжин дээр сууж байжээ. Тэд өвгөнийг ирж гаргаад шалан дээрхи цусыг угааж арилгасан гэнэ. Маргааш нь аав нь амьсгал хураасанд цагдаад мэдэгдэж өөрийн үхлээр бурхан болсон гэжээ. Гэсэн тэд ч гэмт хэргээ далдалж чадаагүй байна. Задлан шинжилгээгээр талийгаачийн 20 хавирга хугарсанаас уушиг нь руу орж гадны нөлөөтэй амиа алдсан нь батлагджээ. Аавыгаа хөнөөсөн эмэгтэйг баривчилсан агаад ирэх сарын 2-нд шүүх хурал нь болох гэнэ.
NUUTS.mn