.jpg)
Азийн
цахимд мэдээлснээр удахгүй болох Валентины баярыг Гвинетт Ли/Gweneth Lee/ гэдэг 47 настай энэхүү бэлэвсэн эмэгтэй залуу бүсгүйчүүдээс дутахгүй тэсэж ядан хүлээж байгаа гэнэ. Учир нь энэ баяраар л тэр өөрийгөө дагина, хатагтай гэдгийг мэдэрч нууц амраг эрчүүдийнхээ хайр энхрийлэл мөн бэлгэнд умбадаг. Тэрээр өдгөө эхнэртэй гурван ч эрийн нууц амрагийн “ажлыг” хийж байна.
-Эрчүүд Валентины баяраар нууц амрагууддаа эхнэрээсээ хоёр дахин их мөнгө зарцуулж бэлэг авч өдөг. Үүнийг би туршлагаараа мэднэ. Жилийн жилд энэ баяраар олон бэлэг хүлээж авдаг-
Түүний одоогийн гурван эр нь тогтсон амьдралтай, өндөр албан тушаалтай мөн хангалттай орлоготой агаад банк, хөрөнгийн зах зээл болон үнэт эдлэлийн дэлгүүрт ажилладаг. Эдгээр гурван нууц амрагаас нь үнэт эдлэлийн дэлгүүр ажилладаг нь хамгийн гоё тансаг бэлэг өгдөг. Өнгөрсөн жилийн Валентины баяраар “Tiffany” брэндийн сувдан зүүлт бэлгэнд авчээ. Харин хөрөнгийн зах зээлд ажилладаг нууц амраг нь үнэтэй дотуур хувцас бэлэглэх дуртай. Энэ жил “Agent Provocateur” брэндийн дотуур хувцас бэлэгх байх гэжээ. Гуравдахь нууц амраг банкны менежер нь “Fifty Shades of Grey” киноны Christian Grey шиг эр гэнэ.
.jpg)
Гвинетт Ли бэлэвсэрсэнээсээ хойш IllicitEncounters.com сайтаар дамжуулан бараг 100 гаруй эрчүүдтэй дотно харилцаа тогтоожээ. Одоогийн гурван амрагаа ч мөн энэ сайтад бүртгүүлсэн эрчүүд дундаас олсон. Тус сайтад хөрөнгөтэй чинээтэй эрчүүд бүртгүүлдэг агаад гэр бүлээсээ салалгүйгээр өөр бүсгүйчүүдтэй учирдаг аж. Гвинетт Лигийн эрчүүд нь бүгд эхнэртэй агаад хэнийг нь ч гэр бүлээс нь салгах санаа төрж байгаагүй гэжээ.
НУУЦ.мн
layak