Нууц мэдээллийн уурхай

Ц.Нямдорж: Албадаж дугаар соливол оролцож болохгүй гэсэн ҮҮРГИЙГ цагдаа нарт өгсөн

Нийтэлсэн: 2018-01-29 04:46:22

 

Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солихоор болсон нь олны анхаарлыг татаад буй. Тодруулбал, ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр солихоор төлөвлөсөн байна. Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл, “Ж” үсгийг ганцхан оросууд л мэддэг аж. Тиймээс тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчилнө. Дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй гэж албаныхан тайлбарлаж байгаа. Гэсэн хэдий ч уг шинэчлэл олон нийтэд төдийлөн таалагдахгүй байгаа бөгөөд хэн нэгний бизнес гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр дараах байр суурийг хэллээ. Тэрбээр “2008 онд Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж автомашины дугаарын асуудлыг Зам тээврийн яаманд шилжүүлсэн. Одоо дугаарыг солих гэж байгаагийн цаана хэн нэгний бизнес байж ч магадгүй гэх яриа гараад байхаар нь Зам тээврийнхнээс энэ талаар танилцуулга авсан. Мөн би цагдаа нарт, албадаж дугаар солих ажиллагааг хийх юм бол огт оролцож болохгүй шүү. Хэрвээ автомашины дугаар солих гэж байгаа бол шинээр авч байгаа хүмүүст эхнээс нь өг. Хуучныг албадаж давхар бизнес хийж болохгүй гэдгийг хэлсэн. Зам тээврийн хөгжлийн яамныхан шинэ дугаараа дуртай үедээ гадагшаа гардаг, олон улсын стандартад нийцсэн гэж ярьж байна лээ. Гэхдээ монголчууд гадагшаа автомашинаар яваад байгаа зүйл байхгүй. Орос, Хятад руу л явдаг шиг байгаа юм. Зөвхөн үүний төлөө болж байгаа зүйлийг албадаж солих тухай асуудал гаргаж болохгүй” гэв.
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших