.jpg)
Энэ явдал өнгөрсөн онд болсон ч одоо л шийдэгдэж байгаа аж. Эрээн хотын Хюган гэдэг агуулахад Эрээн-Улаанбаатарын хооронд тээвэр хийдэг Б.Жанчив нь Эрээн-Хиагтын хооронд тээвэр хийдэг М.Соёл-Эрдэний “5...-5... СЭА” дугаартай ачааны том оврын машины зүүн кабины хаалга, тээшний хэсэг, арын гэрэл зэргийг алхаар цохиж эвджээ. Тухайн үед машиныг нь Юндэн гэдэг жолооч барьж явжээ. Тэрээр Эрээн хотод мах тээвэрлэж ирээд ачаагаа буулгаад хүнсний ногоо ачихаар Хюган агуулахад очжээ. Энэ үед хоёр хятад иргэн ирж Улаанбаатар хот руу хүнсний ногоо хоёр сая төгрөгөөр тээвэрлүүлэхээр тохирчээ. Жолооч ачаагаа ачуулаад маргааш нь хил гарахаар агуулахын хашаанд хоножээ. Гэтэл шөнө нь зүс таних жолооч ирж машины чиргүүлний арын хэсэгт алх мэт зүйлээр цохиж “гараад ир, чамайг ална” гэж заналхийлжээ. Айсан жолооч гарсангүйд “би Балдангийн Жанчив байна, та нар миний ачааг булаадаг ямар овоо п-нууд вэ, намайг тэр цагдаадаа өгөөрэй, харнаа та нарыг” гээд алхаар машиныг нь балбаж өгөөд явжээ. Энэ явдалд нь Монголд хэрэг үүсгэсэн байна. Алхаар нүдсэн жолооч “... би Эрээн хотод байрлах Хюган ачааны агуулахаас хүнсний ногоог Монгол руу 2,2 сая төгрөгөөр тохирсон юм. Гэтэл Соёл-Эрдэнэ тухайн хүмүүстэй нь яриад 1.8 сая төгрөгөөр тээвэрлэхээр болсон байсан. Миний ачих ханшийг унагаачихсан тул би орой нь архи уучихаад алхаар машиныг нь цохьчихсон...” гэжээ. Өдгөө хохирогч нь машин засварын 2,2 сая төгрөгөөс гадна алдсан рейсийнхээ хохирлыг давхар нэхэмилж байгаа аж.
НУУЦ.мн
Хохь нь гэдэг юм. Бие биенээсээ өрсөөд хятадын хоол болоод. Харин цохисон хүн нь зөв юм хийжээ. Жирийн наймаачид ч бас ингэж бие биенийхээ өмнүүр ордог. Дальчигнасан гаруудыг ингэж сургах хэрэгтэй